Өдгөө 32 настай Анри шигшээ багийн төлөө 51 тоглолтод оролцсон юм. Гэхдээ энэ жилийн дэлхийн цомын тэмцээнд Францын шигшээ хэсгийн тоглолтоос хасагдаж, Анри хоёр тоглолтод л сэлгээгээр талбайд гарсан билээ.
Францын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтын өмнө хоёр ч хоног бэлтгэлд гарахаас татгалзаж, мөн Анелька, Эвра нар багийнхаа дасгалжуулагчидтай ам мурийж, францууд дуулианы эзэд болсон. Гэхдээ Анригийн дээрх шийдвэрт энэ асуудал огтхон ч хамаагүй гэдгийг тэр хэлсэн байна.
Тэрбээр “Өмнөд Африкт болсон явдал миний шийдвэрт нөлөөлөөгүй. Би шийдвэрээ дэлхийн аваргын өмнө хэдийнэ гаргачихсан байсан юм. Магадгүй дэлхийн цомын тэмцээн эхлэхээс өмнө би энэ тухайгаа мэдэгдэх ёстой байсан байх. Гэхдээ агуу тулааны өмнө шигшээ багийнхандаа ийм мэдээ дуулгахыг хүсээгүй. Миний хувьд одоо цаг нь болсон гэж бодож байна” гэжээ.
С.Цэлмэг