Жуулчдын ихээр зорчдог газруудын тухай та хэр сайн мэдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Жуулчдын ихээр зорчдог газруудын тухай та хэр сайн мэдэх вэ?

Жуулчдын ихээр зорчдог газруудын тухай та хэр сайн мэдэх вэ?

"Сонирхолтой газар зүй" булангийн энэ удаагийн дугаарт жуулчдын ихээр зорчдог газруудын тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.


1.“АЛТАН ХААЛГА” ГҮҮР

Жуулчдын ихээр зорчдог Сан-Франциско хотын “Алтан хаалга” гүүрний албан ёсны өнгө нь шаргал. Харин гүүрний нэр нь Алтан хаалга хоолойноос улбаатай аж.

2.БИГ БЭН

Лондон хотын парламентын ордныг хүмүүс ихэвчлэн Биг Бэн гэр нэрлэдэг. Гэтэл Их Британийн парламентын албан ёсны вебсайтад Цагт цамхаг гэж нэрлэсэн байдаг. Биг Бэн нь зөвхөн цагийг хочилсон нэр аж.

3.АВСТРАЛИ

Та Австралийг зорихоор шийдсэн бол юун түрүүнд усны хувцсаа авсан эсэхээ шалгаарай. Учир нь Австрали нь далай эргийн 10 мянга гаруй газартай аж.

4.ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХӨШӨӨ

АНУ-ын бэлэг тэмдэг Эрх чөлөөний хөшөөг Европт бүтээсэн аж. Францын уран барималч Аугуст Бартолдийн загвараар Эрх чөлөөний хөшөөг есөн жилийн турш барьж босгосон байна. Хөшөөг АНУ-руу тээвэрлэхдээ 350 орчим хэсэг болгон салгаж, усан онгоцоор тээвэрлэжээ.

5.ЭЙФФЕЛИЙН ЦАМХАГ

Парис хотын бэлгэдэл Эйффелийн цамхаг бол 600 гаруй хүний ажлын байр.

6.ВАТИКАН ХОТ

Ватикан хотын музей нь дэлхийн хамгийн том музейн цогцолбор бөгөөд олон зууны турш цуглуулсан үнэт бүтээлүүдийн нөөцтэй.

7.ХЯТАДЫН ЦАГААН ХЭРЭМ

АНУ-ын сансар судлалын агентлагийн (NASA) мэдээлснээр Хятадын цагаан хэрэм саран дээрээс харагддаггүй аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж