Канад улсын Ванкувер хотын “Лесли Глобал Спортс” клубийн Нэйт Лесли тэргүүтэй дасгалжуулагчид Монголд ирж хоккейчид, дасгалжуулагчид, хоккей сонирхогч хүүхдүүдэд мөсөн талбайд сургалт зохион байгуулж байна.
Сургалт энэ сарын 16-19-нд болох бөгөөд Монголын залуу хоккейчдыг дэмжих төслийн хүрээнд зохиож буй “Монгол дахь Хоккейн өдрүүд” арга хэмжээний нэг хэсэг юм. Бласт, Хөх чононууд зэрэг клубын 50 гаруй тамирчид сургалтад хамрагдаж байгаа бөгөөд Эрдэнэт, Бугантад үргэлжлэх аж.
Т.ОД