АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийг нь Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн талаар баасан гаригт мэдээллээ. Түүнийг Хойд Солонгостой яриа хэлэлцээг эхлүүлснийх нь төлөө Японы ерөнхий сайд Шинзо Абэ нэр дэвшүүлэх саналыг гаргасан аж. Шинзо Абэгаас Трампад илгээсэн захидалд “Би таныг Япон улсын нэрийн өмнөөс Нобелийн энх тайвны шагналд хүндэтгэлтэйгээр нэр дэвшүүлж байна” гэж бичсэн гэнэ.
Японы гадаад хэргийн сайд өнөөдөр Трампын мэдэгдлийг сонссон, гэхдээ хоёр удирдагчийн дундах яриаг дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй гэсэн тайлбар өгчээ. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин ч АНУ-ын ерөнхийлөгчийг хойгт энх тайвныг авчирсных нь төлөө Нобелийн энх тайвны шагнал хүртэх эрхтэй хэмээн мэдэгдсэн.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Холбоотой мэдээ