Хятадаас Эверестийн жуулчны баазыг хаажээ

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Хятадаас Эверестийн жуулчны баазыг хаажээ

Хятадаас Эверестийн жуулчны баазыг хаажээ

Хятадын албаныхан Эверест ууланд жуулчдын байрладаг баазыг хаажээ. Тодруулбал, ууланд авирах зөвшөөрөлгүй жуулчид 5200 метрээс дээш баазууд руу очих боломжгүй болжээ. Гэхдээ үүнээс доор байрлах жижиг сүмд очиж болох аж. Эверест уулын бааз орчимд их хэмжээний хог, хаягдал бий болсноос үүдэн дээрх арга хэмжээг авч байгаа аж.

Балба улсын талаас Эверест рүү авирах нь түгээмэл боловч сүүлийн үед Хятадын талаас авирагчдын тоо огцом нэмэгджээ. Хятадын бааз нь Түвдэд байрладаг ба автомашинаар хүрч очих боломжтойгоороо жуулчдад түргэн, хялбар байдаг аж. Харин Балбын талаас хоёр долоо хоногийг авиралтад зарцуулдаг байна.

Хятадын ууланд авирагчдын холбооноос 2015 онд Эверестийн баазад 40 мянган хүн очсон гэж мэдээлжээ. Хятадын албаныхан жилд 300 хүнд Эверест рүү авирах зөвшөөрөл олгохоор болсноо өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж