Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа | News.MN

Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа

Нийслэлийн Эрүүл мэндийн газар эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагаар шалгарлаа

Эрүүл мэндийн салбарын  удирдах ажилтны улсын зөвлөгөөн нийслэл хотноо “Инээмсэглэл-Эерэг хандлага" уриан дор амжилттай зохион байгуулагдлааЗөвлөгөөнөөр 2019-2020 онд “Эрүүл мэнд-8/20” зорилтыг хэрэгжүүлэхээр тогтлоо. Тухайлбал эмийн чанар, аюулгүй байдлыг хангах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаар иргэд эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх, жирэмсний хяналт, эх нярайн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, ахмад настны  зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх, элэгний Д вирусийн эрт илрүүлэг, оношилгоог эрүүл мэндийн даатгалд хамруулах, 2-12 насны хүүхдийн шүдийг эрүүлжүүлж, иргэдэд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадлыг хэвшүүлэх, зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, зүрх судасны тогтолцооны өвчний шалтгаант нас баралтыг  бууруулах зэрэг найман зорилт багтаж байна.

Зөвлөгөөний үеэр эрүүл мэндийн байгууллагуудын 2018 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнг танилцуулж, тэргүүлсэн байгууллагуудыг шагнаж урамшуулсан юм. Энэ хүрээнд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хийсэн үйл ажиллагааны гүйцэтгэлийн хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн дүнгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Маш сайн” буюу “А” үнэлэгдэж, эрүүл мэндийн салбарын тэргүүний байгууллагын нэгээр шалгарсан байна.

Мөн энэ өдөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрүүл мэндийн яамнаас Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон 21 аймгийн эрүүл мэндийн газарт автомашин гардуулж өглөө. Эмнэлгийн тусламж,үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарын парк шинэчлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү ажил нь иргэдэд түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүрч үйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-02-16 103.57.95.79

Мөнгөн шагнал нь 500000 төгрөг гэнэээ. Энэ авилгачидад юу дутлаа гэээд ийм мөнгө авдаг байна аа

Avatar

Бо 2019-02-16 153.151.168.131

Зүйтэй. Зөвлөгөөнөөр дэвшүүлсэн зорилтууд нь хэрэгжээсэй. Амжилт хүсье!

Avatar

ИРГЭН 2019-02-16 103.57.95.79

ЭНЭ АВИЛГАЧИД ХУЛГАЙЧ ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХҮРСЭН НОВШНУУД ИЧДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. ПЯЛДАГДАЖ, ӨГСӨН ПОКОРИЙН МӨНГӨНИЙХ НЬ ТӨЛӨӨС ЭНЭ ЖААЗ ЮМ УУ. ТОМУУ МЕНИНГИТ ГЭЭД ӨВЧИН ДЭГДЭЭД ХҮН НАС БАРААД БАЙХАД ЮУ ХИЙСЭН ГЭЖ ЭНЭ ТӨМӨРБААТАР ШАГНАЛ АВААД ЗОГСОЖ БАЙДАГ БАЙНА АА. ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХИЙСЭН ЮМГҮЙ. ХЭВЛЭЛИЙНХНИЙ АМЫГ БАРЬЖ ХААЛТЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЧИХААД ХУДЛАА ТОЛГОЙ ХАЯЛААД Л НҮҮРЭНДЭЭ БОТИКС ШАХУУЛААД ГАДААД ТЭНЭЭД БАЙЖ БАЙГАА АВГАЙ БИЗДЭЭ.

Avatar

Оооооооо 2019-02-16 139.5.218.239

Хурэлсух еренхий сайд та яагаад Сарангэрэл гэж хаа хамаагуй еер салбарын менгений асар их шуналтай авгайг Эруул мэндийн сайдаар дэмжээд ажиллуулаад байна вэ? Наад авгайнхаа идсэн уусаныг яаралтай ухаж гаргаж ирж шударга есыг эрхэмлэн солихгуй бол чи огцрох байхдаа !

Avatar

Зочин 2019-02-16 202.179.27.61

Эсрэгээрээ нийслэлийн өвчний тархалт нэмэгдэхэд шагнуулдгиймуу

Avatar

Зочин 2019-02-16 202.179.27.61

Яанаа. Нийслэлд чинь ханиад томуунаас эхлээд хүүхдэд аюултай менингит гарчаад байхад, хүүхдийн эмнэлгүүд пиг дүүрчээд ор нь хүрэлцэхгүй байхад энэ тэнэгүүд бие биенээ тэргүүнд өргөмжлөөд шагнаад зогсож байхын. Зүй нь би нийслэлийн өвчний тархалтыг зогсоож чадахгүй байнаа, ажлаа өгье гээд огцроод зогсож байвал ард иргэд чинь талархана

Avatar

Хандаа 2019-02-16 66.181.189.22

Сайдаа 2 3 шатлалын эмнэлэгийг нарийн шалгаад ажилчдаас нууцаар нэрусгүй санал аваач гэмээр бна сувилахуй болон дарга нар ачааоал хүнд хэцүү байхад өвчтөний дэргэд байнга загнана мөн ажил тарснаас хойш оройны 8. 9 цаг хүртэл ажил шалгаж байна гээд уяж өгнө дөө үр хүүхэд өвдөж байвал тоохгүй ийм дарамт ихтэй эмнэлэгүүдэд юу гэж эмч сувилагч тогтох билээ дээ хэрвээ акт авах юм бол тэр чигээрээ яваарай гэнэ шүү намайг ингэж бичлээ гээд мэдвэл шууд зуултанд орно гуйж байна боловсон хүчнээ сольмоор б

Avatar

Зочин 2019-02-16 202.9.43.185

1.Энэ машинаа даргын гэр бүл унахгүй бгаасай. 2. Энэ нэг 60 чавганцаас 1 нь гэдэг балай жүжгийг болиосой.тэрний оронд нэг ортой бол

Avatar

Said 2019-02-16 59.153.114.131

Ali neg aimgiin eruul mendiin gazart n ene shagnalaa ug lduu s** nar tom jijig geltgui l hoorondoo zohitsoj idej uuj shagnahiin

Avatar

Са 2019-02-16 153.151.168.131

21 аймгийн гэж бичсэнийг харахгүй байна уу? Т1 ээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж