Сая орчим иргэн 1072 хувьцааны дансаа нээлгээгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Сая орчим иргэн 1072 хувьцааны дансаа нээлгээгүй байна

Сая орчим иргэн 1072 хувьцааны дансаа нээлгээгүй байна

“Эрдэнэс-Тавантолгой” компани сүүлийн хоёр жилийн хугацаанд төлөх ёстой өр төлбөрөө төлж, эдийн засгийн хувьд баталгаажиж, ашигтай ажиллах болсон. Тиймээс хуулийн дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийн хурлаар шийдвэр гаргасан тохиолдолд иргэдэдээ 1072 хувьцааны ногдол ашиг өгөхөө мэдэгдсэн.

Ингэхдээ иргэд 1072 хувьцааны ногдол ашгийг авахын тулд зайлшгүй данс нээлгэх ёстой.  Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн мэдээллээр 1072 хувьцааны мэдээллийн төв байгуулагдсанаас хойш ойролцоогоор 500 гаруй мянган иргэн данс нээлгэжээ. Ойролцоогоор сая орчим иргэн 1072 хувьцааны дансаа нээлгээгүй байна.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж