Энэ хавар 20 гаруй сая мал төллөнө

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Энэ хавар 20 гаруй сая мал төллөнө

Энэ хавар 20 гаруй сая мал төллөнө

Энэ жил 20 гаруй сая мал төллөнө. Өнгөрсөн жил 28 сая хээлтэгч малаас 20 сая  төл авсан. Малчдын хувийн бэлтгэл зохион байгуулалтгүйгээс  болон байгалийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан малын хоргодол ихтэй байсан аж.

"Энэ жил цас маш бага орсон учраас хаваржилт хүндрэх төлөвтэй байна. Цас багатай байна гэдэг нь хаваржилтын үед малын амны ус хүндэрнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар ялангуяа говийн болон тал  хээрийн бүсийн аймгуудад цас бага орсон учраас мал усаар дутагдан хүндэрч магадгүй нөхцөл байдал үүсээд буй. Цаашид энэ байдлаараа гурван сартай золговол хаврын улиралд салхи, шороон шуургатай байх төлөвтэй байна" гэж Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх тодотгожээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж