УИХ-ын Тамгын газраас 2018 оны намрын чуулганаа дүгнэж, тайлангаа гаргажээ. Энэхүү тайланд тусгаснаар УИХ-ын намрын чуулганы хуралдаан нийт 88 өдөр хуралдаж байсан ч үүнээс ердөө 31 өдөр хуралджээ. Ингэхдээ сандал, суудлын хэрүүлийг л хийжээ.
Харин байнгын болон дэд, түр хороод нийтдээ 92 удаа хуралдсан байна. Энэ хугацаанд бие даасан хууль тав, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль 25, хүчингүй болсонд тооцох тухай хууль гурав, гэрээ хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 13, УИХ-ын тогтоол 41-ийг хэлэлцжээ. Мөн УИХ-ын гишүүд болон ажлын хэсгээс 640 удаа асуулт, тодруулга авч, 499 удаа үг хэлжээ.
Мөн байнгын хороонд иргэдээс 405 өргөдөл, байгууллага аж ахуй нэгжээ 547 санал ирсэн бол байнгын хорооны 143 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлжээ.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ