Татварын багц хуулийг танилцуулна | News.MN

Татварын багц хуулийг танилцуулна

Татварын багц хуулийг танилцуулна

Татварын багц хуулийг танилцуулна

Сангийн яамнаас Татварын багц хуулиудыг шинэчлэн батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд төслөө танилцуулах хэлэлцүүлэг Даваа гаригт Төрийн ордонд болно.  Хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож үг хэлэх бөгөөд Сангийн яамны илтгэл, Татварын багц хуулийн төслийг УИХ-ын нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нар оролцох юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар томилогдсоноос хойш татварын хуулиудыг бүхлээр нь өөрчлөх ажлыг эхлүүл өнгөрсөн онд хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж, батлуулсан билээ. Харин энэ удаад оруулж байгаа Татварын багц хуулийн төслүүд нь аж ахуй нэгжүүдэд төдийгүй татварын бааз суурийг өргөтгөсөн хууль юм. Мөн эдгээр хуулийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхгүй бол 2019 оны төсөв тасалдах хэмжээнд хүрч болзошгүй. Учир нь эдгээр хуулиудыг намрын чуулганаар батална хэмээн тооцоолж, 2019 оны төсвийн орлогоо тооцоолсон юм. Тиймээс ээлжит бус чуулган зарлаж, энэхүү хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт үүсээд байгаа юм.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж