Өнгөрсөн онд 8 мянган ажиллах хүчнийг гаднаас авчээ

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд 8 мянган ажиллах хүчнийг гаднаас авчээ

Өнгөрсөн онд 8 мянган ажиллах хүчнийг гаднаас авчээ

Монгол Улс 2018 онд найман мянган ажиллах хүчнийг гаднаас авчээ. Энэ нь 2016 оноос 40 хувь, 2017 оноос 23 хувиар буурсан үзүүлэлт. Харин 2019 онд гаднаас авах ажиллах хүчний тоог 20 хувиар бууруулах зорилго тавьжээ. Манай улс ихэвчлэн  барилга, зам, уул уурхайн салбарт гаднаас хүч авч ажилладаг.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол залуусаа сургаж дадлагажуулан ажлын байраар хангаж, гадаадаас авдаг ажиллагчдын тоог 50-иас дээш хувиар бууруулна” хэмээн заасны дагуу 2018 онд гадаад ажилчдын тоог 30 хувь бууруулах зорилтыг хэрэгжүүлснээр  гадаад ажилчдын тоо энэ онд 2016 онтой харьцуулахад 42 хувь, 2017 онтой харьцуулахад 20 хувиар тус тус буурчээ.

Цаашид  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудаар бэлтгэж байгаа мэргэжлүүдээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахыг бууруулах бодлого баримталж, салбарын ажиллах хүчийг дэмжинэ гэдгийг илэрхийлж буй.Салбарын сайдын хэлснээр Монгол Улс өөрсдөө бэлтгэж байгаа мэргэжлүүд буюу тодруулбал барилгын төрөл бүрийн мэргэжлүүд, зам  гүүрийн барилга, уул уурхайн туслах мэргэжлүүд болон авто засварын газарт ажиллах вьетнам засварчдын тоог эрс бууруулах боломж байгаа юм байна.

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн дагуу Засгийн газраас эдийн засгийн үйл ажиллагааны салбар, байгууллагын нийт ажиллагчдын тоо, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг жил бүр тогтоодог бөгөөд ингэхдээ гадаад ажиллах хүчний өнөөгийн нөхцөл байдал, ажиллах хүчний хэрэгцээ шаардлагатай уялдуулан өмнөх жилүүдэд тогтоосон хувь хэмжээ хэрхэн хэрэгжсэн талаарх тайлан мэдээг харгалзаж үздэг юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж