Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн эзэн болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн эзэн болжээ

Экс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн эзэн болжээ

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өчигдөр “Бидний цөөхөн монголчууд” телевизээ нээв. Нээлтийн ажиллагаа Зайсан хилл эвент холлд болсон бөгөөд улс төр, урлаг соёлын хүрээнийхэн оролцжээ. Тус телевизийн үүсгэн байгуулагчаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн асан М.Зоригт тэргүүтэй Ардчилсан намын гишүүд  гэх мэдээлэл бий. УИХ-ын гишүүн асан М.Зоригт гишүүнээсээ бууснаас хойш “Бидний цөөхөн монголчууд” төслийг хэрэгжүүлж, Монгол орны өнцөг булан бүрт очиж мэдээлэл бэлтгэж буй. Тэгвэл энэхүү төсөл албан ёсоор телевизтэй болж байгаа нь энэ аж.

Гэрэл зургийг фэйсбүүкээс

“Бидний цөөхөн монголчууд” төслийг албан ёсоор ийнхүү нээж, монголчуудын зан заншил, эгэл хүмүүсийн өдөр тутмын амьдралыг түүхэнд мөнхөлж, эхний ээлжинд телевиз байгуулж байгаа юм байна. Цаашид сайт, сошиал суваг болон өргөжиж, 10 жил үргэлжлэх төсөл юм байна.

Сонирхуулахад, тус телевиз нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар албан ёсны эрх авч буй 431 дэх телевиз юм байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
49
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж