Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яарах шалтгаан | News.MN

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яарах шалтгаан

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яарах шалтгаан

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар яарах шалтгаан

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах Ажлын хэсэг, Дэд ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаачидтай уулзаж, санал солилцов. Ингэхдээ Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх ёстой, бидэнд ухрам зам байхгүй гэдгийг тодотгов. Үнэндээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг сүүлийн хэд хэдэн парламент хэлэлцэхээр ажлын хэсэг байгуулж, ажиллаж байгаа. Тухай бүрт ямар нэгэн эсэргүүцэлтэй тулгарч, дөрвөн жилийн циклтэй сонгуультай золгож байсан. Энэ удаад 65 суудал авсан эрх баригч намынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр онцгой анхаарч буй.

Эрх баригчид 2017 оны дөрөвдүгээр сараас хойш Зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэх Ажлын хэсэг байгуулж ажиллуулах, төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, саналыг нэгтгэх, Дэд ажлын хэсгүүд байгуулж ажиллуулах, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, төслийг УИХ дахь МАН, АН-ын бүлэгт танилцуулах, төслийн хувилбарыг эцэслэн боловсруулж, УИХ-ын 67 гишүүн дэмжиж гарын үсэг зурсан төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, Монголбанк зэрэг байгууллагууд руу санал авахаар хүргүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэсээр өнөөг хүрчээ.

Энэ удаагийн хамгийн чухал өөрчлөлт нь Ерөнхийлөгчийн эрхийг хязгаарлаж, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлд явж байгаа ажлын хэсгийхэн төдийгүй эрх баригчид удаа дараа ярьж буй.

Гэхдээ энэ нь Ерөнхийлөгчийн эсэргүүцлийн давж чадах болов уу гэдэг бас л хүндрэлтэй. Одоогийн яригдаж байгаа төсөл хэлэлцүүлэг, ажлын хэсгийн түвшинд хэрхэн өөрчлөлт орох, эрх баригчид өөрсдийн хүссэн өөрчлөлтөө хийж чадах уу гэдгээс бүх зүйл шалтгаална. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эцсийн сонголтыг ард түмэн шийднэ. Ард нийтийн санал асуулгын дүнгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна гэвэл энэ асуудлыг парламент хэлэлцээд, хэрэгжүүлээд явах ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа улс төрийн хүрээнд зөвшилцөх, ойлголцох нь хамгийн чухал. Гэхдээ зарим намуудын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэж, нэг нам олонх байх үедээ нэмэлт, өөрчлөлт хийх нь буруу гэж шүүмжилж байгаа юм.

Угтаа бол 2018 оны намрын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэнэ гэж баталсан. Гэвч сандал суудал, эрх мэдлийнхээ төлөө өрсөлдсөөр намрын чуулганыг үдсэн. Тэгвэл УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлснээр “Бидэнд ухрах зам үгүй, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэж тодотгожээ. Хэрэв хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэлбэл өөр бусад асуудлыг хэлэлцэх боломжгүй болно. Өөрөөр хэлбэл, намрын чуулган шиг хийсэн ажилгүй, хэрүүл тэмцэл л үргэлжилнэ гэсэн үг. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэрийдлээр бас хэд хэдэн асуудал цалгардаж хоцрох вий. Энэ бүхнээс урьтаж Үндсэн хуулийн өөрчлөлт дээр эрх баригчид төдийг ҮАБЗ санал нэгдэж, улс төрийн намууд санал нэгдэж, ард нийтийн санал асуулга явсны дараа энэ өөрчлөлт яригдаж эхлэхийг энд тодотгоё. Хэн нэгнийхээ хайчинд орчихгүй, бүгдээрээ 100 хувь санал нэгдэнэ гэдэг юу л бол.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2019-02-16 122.201.22.16

UH-d yaaraltai uurchlult oruulaad Songodog parlamentyn zasaglal bii bolgood Erunhii saidad ni erhiig uguh heregtei shuu dee. Erunhii said hen baih ni hamaagui. Harhorinyg niislel bolgohod l UB-n utaa alga nolno. 202 21 106 115-tai sanal neg bna. UIH-n gishuun geh met … alban tushaaluudyg hun durlaj zugleh ajil bish bolgochih heregtei.

Avatar

irgen 2019-02-16 202.179.24.235

Iim bolovsrolgui, 60 terbum, JDU chdeer duursen UIHural Undsen huulid GAR DUREH ERHGUI gej uzej baina. Harin ch boldog bol odoohon TARAAMAAR l baina shuu!!!

Avatar

Зочин 2019-02-16 150.129.142.241

АН гэж бүлэггүй иймд ажилаа хий

Avatar

Зочин 2019-02-16 188.62.88.27

Jeduchin p***a nar Unfsen huuli oorchlohuu?!?! Yostoi hoshnogo baihaa

Avatar

ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХЭД ДАЛИМ БОЛОХ ВИЙ 2019-02-16 66.181.183.231

ҮХ-ын өөрчлөлтийг далимдуулж дарангуйллын засаглалыг тогтоох вий гэж л болгоомжилж байна шүү.

Avatar

Зочин 2019-02-16 64.119.19.172

Та нар шиг юмнууд Монгол төрийн суут зүтгэлтэн, мэргэн хуульч Б.Чимид гуайн бүтээсэн Суурь хуульд бузар гараа хүргэх эрх байхгүй шүү!!!! Та нар дордуулна уу л гэхээс ямар ч сайн зүйл хийхгүй!!!!! Ахалж байгаа хүн нь Лүндээжанцан!!!! Хоосон хөөсрөхөөс өөр мэдэх чадах юмгүй өвгөн!!!!

Avatar

Зочин 2019-02-16 64.119.19.172

Та нар шиг юмнууд Монгол төрийн суут зүтгэлтэн, мэргэн хуульч Б.Чимид гуайн бүтээсэн Суурь хуульд бузар гараа хүргэх эрх байхгүй шүү!!!! Та нар дордуулна уу л гэхээс ямар ч сайн зйүл хийхгүй!!!!! Ахалж байгаа хүн нь Лүндээжанцан!!!! Хоосон хөөсрөхөөс өөр мэдэх чадах юмгүй өвгөн!!!!

Avatar

Зочин 2019-02-16 202.21.106.115

Сонгодог Парламентын засаглалтай болж, ерөнхийлөгчийн эрх мэдлийг хумьж, Их хурал 150 гишүүнтэй (цөөн гишүүн амархан худалдагдаж байна ) нийслэлээр Хархоринг болгож, засаг захиргааны шинэчлэлт хийж 6 аймаг, 70 хошуу, 1500 багтайгаар зохион байгуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2019-02-16 59.3.175.36

Yag zuw 90 onoos hoish hvn amch nemegdsen ih hurliin gishvvdiin toog nemeh heregtei. shaardlagatai huulia l heleltsdeg hvn sonirhood bhaargvi gazar bolgoh heregtei 150-200 hvntei.odoogiin gishvvd heterhii tsuun erh medel ih bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж