News агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудын тоймлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
"МОНГОЛД ЦӨМИЙН ХАЯГДАЛ БУЛШЛАХ ТАЛААР ЯРЬСАН БАЙНА ЛЭЭ"
-Намрын чуулган завсарлаад Төрийн ордон нам гүм байна. Энэ удаагийн чуулганы үр дүн, ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ?
-Үндсэндээ УИХ-ын даргыг огцруулах гэж 40 хоног төр барьцаалсан. Тавьсан шаардлагууд нь зөв ч гэлээ буруу аргаар тэмцсэнд нь би эгдүүцсэн. Хуулиа батлаад асуудлаа шийд гэдгийг би өмнө нь ч хэвлэлүүдээр хэлсэн. Хуулиа батлаад долоохон хоногийн дотор шийдэж болох байтал 40 хоног төрийн ажлыг гацаасан нь гадна, дотнын олигархууд, бүлэглэлүүдийн зориуд зохион байгуулсан үйлдэл болов уу гэж харж байгаа. Би нэг жишээ хэлье. Хойд Солонгос болон АНУ Монгол Улсад уулзалт хийх сонирхолтой байсан. Би Хойд Солонгос-Монголын парламентын бүлгийн даргын хувьд үүнийг хэлж байгаа юм. Гэтэл энэ хооронд Төрийн ордныг машинаар дайрлаа, талбай дээрээ жагсаж парламентын үйл ажиллагааг гацаалаа. Мөн Шангри-Ла зочид буудалд гаднын тагнуул амиа алдлаа. Энэ бүхний үр дүнд Монгол Улс тогтворгүй засаглалтай, аюулгүй байдал нь хангалтгүй бие даасан гадаад бодлого явуулах чадваргүй болж гаднынханд харагдаж байна. Алдсан боломжууд юу байсан бэ гэдэг талаас нь би ярьж байгаа юм. Мөн өнөөдөр ШХАБ-д элсэх, цөмийг хог хаягдлыг Монголд булшлах сонирхолтой болж байна. Өмнө нь бид цөмийн хог хаягдлыг эсэргүүцдэг байсан. Хойд Солонгос цөмийн зэвсгээсээ ангижиръя гэдэг шийдвэр гаргаж, энэ тохиолдолд хогийг нь яах вэ гэдэг асуулт гарна. АНУ-ын Hudson Institute-ээс боловсруулсан төслөөр бол Монголд цөмийн хог хаягдлыг булшлах талаар ярьсан байна лээ.
Үргэлжлэлийн ЭНД дарж уншина уу.
"ХАВАРЖИЛТ ХҮНДРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА"
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхтэй хаваржилтын талаар цөөн хором ярилцлаа.
-Хөдөө орон нутагт хаваржилтын байдал хэр байна вэ?
–Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн хувьд хаваржилт хэвийн байна гэж хэлж болохоор байна. Малын өвөлжилт харьцангуй тогтвортой байсан нь өнгөрсөн 2018 онд манай иргэд малчид болон орон нутгийн удирдлагууд өвөлжилт хаваржилтын бэлтгэлийг бүх түвшинд маш сайн хангасантай холбоотой. Улсын хэмжээнд бараг 90 орчим хувийн үнэлгээтэйгээр бэлтгэлээ хангасан. Одоогийн байдлаар малчид хаваржилтын бэлтгэлээ хангаж байна.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
"ШИНЭ ҮЛЭГ ГҮРВЭЛ “ТӨРҮҮЛЭХЭД” УРТ ХУГАЦАА ЗАРЦУУЛДАГ"
Өмнөговь аймгийн Нэмэгт уулын бэлээс 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олсныг палеонтологийн чиглэлийн нэр хүндтэй PLoS One сэтгүүлд хоёрдугаар сарын 6-нд нийтэлсэн нь олны анхаарлын төвд байна. Одоогоос 70-80 сая жилийн өмнө амьдарч байсан эл үлэг гүрвэлийн талаар Монголын Шинжлэх Ухааны Академи, Палеонтологи, Геологийн хүрээлэнгийн захирал, доктор профессор Х.Цогтбаатартай ярилцлаа.
-Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан судалгааны баг үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг тогтоов гэх мэдээлэл саяхан цацагдлаа. Энэ олдворыг хэзээ илрүүлсэн бэ?
-Палеонтологийн чиглэлийн судалгааны дэлхийд нэр хүндтэй мэргэжлийн PLoS One сэтгүүлд Монгол нутгаас олдсон нэгэн төрлийн үлэг гүрвэлийн талаарх шинжлэх ухааны өгүүлэл хоёрдугаар сарын 6-нд нийтлэгдсэн. Энэ олдвор цуглуулгын тухайд яривал их урт түүхтэй. Анх 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Алтан уулын өвөрт байдаг Цэрдийн галавын хожуу үеийн олдворт газраас олдсон. Яагаад өнөөдөр шинэ төрөл зүйл хэмээн олон нийтэд дэлгэж байна вэ гэвэл энэ олон жилийн хугацаанд бүрэн цогц судалгааг хийсэнтэй холбоотой.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
П.БАДАРЧ: Б.ЛХАГВАСҮРЭН МААНЬ ЖИГТЭЙХЭН АЛИА ХҮН БАЙСАН
“Байтагийн чулуу”, “Тэмээ”, “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Есөн эрдэнийн орон” зэрэг Монголын утга зохиолын шилээвэр шүлэг, найраглалын эзэн “Буурал” хэмээх Монгол улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Пунцагийн Бадарч гуайтай ярилцлаа. Тэрбээр сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхол шагналыг хүртээд буй. Төрийн шагналд гурван ч удаа нэр дэвшиж, горьдлого тээсэн тэрбээр энэ удаа ч Төрийн шагнал авна гэдэгтээ эргэлзэж, итгэж чадахгүй байсан тухайгаа нуусангүй. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Монголчуудын уламжлалт сар шинийн баярын өмнө Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхол шагналыг хүртлээ. Монгол түмнийхээ өмнөөс танд баяр хүргэе?
-Баярлалаа. Сар шинийн баяр тохиосныг ч хэлэх үү, надад олон хүн баяр хүргэж байна. Би чинь битүүний өдөр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Төрийн соёрхол шагнал авсан. Тэрнээс хойш уулзаагүй улсууд, ах дүү нар гэрт маань ирж, баяр хүргэсэн. Шагнал авдаг өдөр Төрийн ордны гадна Монголын зохиолчдын эвлэлийн хорооны удирдах зөвлөл маань намайг тосч авч, хороон дээрээ сайхан хүлээж авсан.
-Та “Олон жил бодож явсан шагналаа авлаа” гэж хэлж байсан. Төрийн соёрхол хүртэнэ гэдгээ хэдийд мэдэв?
-Би чинь өмнө нь Төрийн соёрхол шагналд хоёр ч удаа дэвшээд, сүүлд Хөдөлмөрийн баатар шагналын сураг дуулдаад алга болсон. Тэгэхэд би ч залуу байж дээ. Шагналаас хасагдахад юман чинээ тоож, анзаардаггүй байж. Сая манай хүүхдүүд хаанаасаа ч дуулсан юм улсууд надад хэдэн өдрийн өмнөөс л баяр хүргээд эхэлсэн. Тэгсэн битүүний өдөр оройхон 18.00 цагийн үед над руу Ерөнхийлөгчийн тамгын газраас утасдаад “Таны “Есөн эрдэнийн орон” найраглалд чинь Төрийн соёрхол шагнал олгосон. Таныг маргааш өглөө 10.30 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд ирэхийг урьж байна” гэсэн. Тэгэхэд л би итгэсэн дээ.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
С.ӨЛЗИЙХҮҮ: НАДАД ГАВЪЯАТ ОРОЙ ӨГСӨН ГЭЖ ХЭЛЭХ ЭРХ БАЙХГҮЙ
Монгол Улсын гавьяат жүжигчин, “Шилдэг өнгө” продакшны захирал С.Өлзийхүүтэй ярилцлаа. Тэрбээр сар шинийн босгон дээр Ерөнхийлөгчөөс Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасан билээ.
-Таны ханьтай сар шинийн баяраар холбогдоход таныг Турк улсыг зорьсон гэж байсан. Турк руу ямар ажлаар яваад ирэв?
-Би сар шинийн баярын өдөр хамаатан садантайгаа золгож, сайхан баярлалаа. Тэгээд шинийн 3-ны үүрээр Турк улсыг зориод, өчигдөр л /2019.02.12/ эх орондоо ирлээ. Өмнө нь “Нинжин сэтгэл” уран сайхны киногоо АНУ-ын таван хотод ажиллаж, амьдарч буй монголчууддаа үзүүлсэн. Энэ удаа Турк улс дахь ард түмэндээ киногоо үзүүлээд ирсэн юм. Ирэх гуравдугаар сард БНСУ, дараагаар нь Швед улс гэх мэт гадаадад байгаа монголчууддаа киногоо үзүүлэх болно. “Нинжин сэтгэл” уран сайхны кино маань Улаанбаатар хотод амжилттай нээлтээ хийж, хүмүүст их хүрсэн. Тиймээс ч гадаадад ажиллаж, амьдарч буй ар гэрийнхэндээ “Тэр киног заавал үзээрэй. Хүний амьдралд хэрэгтэй кино болсон байна” гэж хэлдэг юм шиг байна лээ.
-Юуны өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе. Цагаан сараар баярын мэндчилгээнд их дарагдав уу?
-Баярлалаа. Сар шинийн босгон дээр Төрийнхөө хайр, хишгийг хүртэж, Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ. Миний зүгээс хамтран ажилладаг уран бүтээлчид болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт, ард түмэндээ баярлаж, талархсанаа илэрхийлье.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.
Холбоотой мэдээ