Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж дууссан уу? | News.MN

Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж дууссан уу?

Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж дууссан уу?

Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж дууссан уу?

Манай улс ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдсантай холбоотойгоор 2018 онд банкны салбарт активын чанарын үнэлгээ хийгдсэн. Тус шалгалтын дүгнэлтээр арилжааны банкууд 510 тэрбум орчим төгрөгийн нэмэлт өөрийн хөрөнгө шаардлагатай болохыг тогтоож, банкуудад дээрх дутагдлаа нөхөх үүргийг өгсөн.

Өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар  дөрвөн банк нийтдээ 128  тэрбум гаруй төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдаг. Энэ нь дээрх нэмэгдүүлэх шаардлагатай өөрийн хөрөнгийн 25.2 хувийг эзэлж байгаа юм.

Саяхан энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ "Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрвээ хөрөнгөө нэмэгдүүлсэн бол эх үүсвэр нь цэвэр үү, хаанаас хэрхэн орж ирсэн бэ гэдгийг тайлагнах ёстой" гэдгийг тэрбээр  тодотгосон.

Одоогоор арилжааны банкууд өөрт шаардагдах  хөрөнгөө нэмэгдүүлж дууссан эсэх нь тодорхой бус байна.

Э.ЖОНОН 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж