Өнгөрсөн сард 10 мянган хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.16-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн сард 10 мянган хүн эрүүлжүүлэгджээ

Өнгөрсөн сард 10 мянган хүн эрүүлжүүлэгджээ

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 3.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 192(4.8 хувь)-оор буурчээ.  Гэмт хэргийн улмаас тус сард 754 хүн гэмтэж, 205 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 80 (9.6 хувь)-аар буурч, харин нас барсан хүн 4 (2.0 хувь)-өөр өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд дээрх сард  сард 3.4 мянга болж, 201 (5.9 хувь) нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.5 мянга (44.9 хувь) нь эмэгтэйчүүд байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны нэгдүгээр сард 47 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс нэг хувиар буурсан байна. Харин мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн сард 202 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн 5.3 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 93 (85.3 хувь)-аар өссөн байна. Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 10.4 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 652 хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 4.4 (73.1%) мянгаар өсөж, харин баривчлагдсан хүний тоо 51 (7.3%)-ээр буурчээ.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж