Говь-Алтайн Засаг даргад сануулга өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.04.08-нд нийтлэгдсэн

Говь-Алтайн Засаг даргад сануулга өгчээ

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Эрүүл Ус" төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошгон дээр өөрийн зургаа хэвлүүлж, худалдаанд гаргасан нь багагүй шуугиан дэгдээгээд өнгөрсөн.

Тэгвэл Засаг дарга О.Амгаланбаатарын гаргасан үйлдэл холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас түүнд сануулга өгчээ.

Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт энэ талаар цөөнгүй гомдол, мэдээлэл ирсэн тул тус газраас мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Говь-Алтай аймгийн ИТХ-д хандаж, дээрх арга хэмжээг тооцуулжээ. Мөн хэнэггүй Засаг даргад цаашид иймэрхүү болчимгүй үйлдэл гаргахгүй байхыг үүрэгдсэн байна.

 


 

Д.ЖАРГАЛ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж