УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Р.Онон нарт холбогдох хэргийг шүүхээс буцаалаа. Нийслэлийн прокурорын газраас Б.Гарамгайбаатар Н.Батбаяр Р.Онон нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч өнөөдөр /2019.02.15/ хянан хэлэлцээд дээрх шийдвэр гаргасан байна. Ингэхдээ мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх зэрэг үндэслэлээр хэргийг прокурорт буцаажээ.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ