“Хүүхдийн хорт хавдартай тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ | News.MN

“Хүүхдийн хорт хавдартай тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Хүүхдийн хорт хавдартай тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

“Хүүхдийн хорт хавдартай тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

Өнөөдөр буюу 2 дугаар сарын 15-ны өдөр ОУ-ын "Хүүхдийн хорт хавдартай тэмцэх" дэлхийн өдөр тохиож байна.

ЭХЭМҮТ-өөс 2 дахь жилдээ "ЭРЭЛХЭГ БААТРУУД" өдөрлөгийг зохион байгуулж, хавдрыг ялан дийлсэн хүүхдүүд Хонхоо цохиж, "ЭРЭЛХЭГ БААТАР" медалиа гардан авлаа.

ЭХЭМҮТ-ийн цусны эмгэг, хавдар судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүд өөрсдийн бүтээлээр зургийн үзэсгэлэн гаргасан бол Хавдрыг ялан дийлсэн хүүхдүүд хүрэлцэн ирж бусдадаа урам зориг, итгэл найдварыг түгээж хамтдаа Хүүхдийн хорт хавдартай тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

Өнөөдөр хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрсэн 20 хүүхэд, тэдний гэр бүлийнхэнд эрүүл энх, аз жаргал хүсье.

Хамтран ажилласан Жэй Си Ай Монгол ТББ-д талархал илэрхийлье.

Эх сурвалж: ЭХЭМҮТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж