Эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтийн төрлийн олимпийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга Өмнөд Африкийн тамирчин Кастер Семеняг эмэгтэй хүн мөн эсэхийг ирэх долоо хоногт Олон улсын спортын арбитрын шүүх хэлэлцэх юм байна.
Түүнийг өрсөлдөгчид нь төдийгүй үзэгчид ч эмэгтэй хүн эсэхэд нь эргэлздэг тухай яриа маш их гардаг билээ. Мөн Олон улсын хөнгөн атлетикийн холбооны удирдлагууд хүйс тогтоох шинжилгээнд орохыг шаардаж байсан ба өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчдад тавих шаардлагаа шинэчлэх гэж байсан ч энэ оны гуравдугаар сарын 26 хүртэл хойшлуулжээ. Семеня болон Өмнөд Африкийн спортын холбоо шүүхэд гомдол гаргасан учир ийн хойшлуулсан аж.
Шинэ журам хэрэгжиж эхэлбэл 400-1600 метрийн зайнд өрсөлдөх эмэгтэй тамирчид тэмцээн болохоос зургаан сарын өмнө тестостерон хэмээх дааврын шинжилгээ өгөх ёстой бөгөөд хэрэв хэвийн хэмжээнээс их гарвал энгийн эмэгтэй хүнээс илүү хүчтэй гэж үзэн тэмцээнд оролцох боломжгүй болох юм.
Эх сурвалж:BBC
Холбоотой мэдээ