АНУ-ын Төрийн департмантаас хэрэгжүүлдэг шинжлэх ухаан технологиор дамжуулан дэлхийн дахинд инноваци нэвтрүүлэх GIST хөтөлбөрийн хүрээнд жил бүр хөгжиж буй орнуудын дунд зохион байгуулдаг “TECH-I 2019” уралдааны шалгаруулалт болж байна.
Энэ жилийн “GIST TECH-I” тэмцээнд дэлхийн олон орноос 547 төсөл өрсөлдөж, хагас финалд 35 орны 80 стартап шалгарчээ. Тэгвэл эдгээр бүтээлд Монголоос хоёр стартап багтсан байна.
Жил бүрийн олон мянган стартапууд тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлийн хүрээнд өрсөлддөг “GIST TECH-I” тэмцээнд шилдэг 24 стартапыг сонгож, “Global entrepreneurship congress 2019”-д оролцон олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө илтгэл тавих боломжийг олгоно. Цаашлаад эдгээр бүтээлүүд хөрөнгө оруулалт авах боломжтой нээгдэх аж.
“GIST TECH-I” тэмцээнийн хагас финалд үлдсэн Монголын оролцогчдын бүтээлийг таницуулья.
Боловсролын салбарт Brighton англи хэлний ярианы сургалтын төвийн баг өдөр болгон Англи хэлээ хийх зуршлыг бий болгох зорилготой “Oh My English Challenge”-ийн суурь санаа дээр тулгуурлсан төслөөрөө оролцож байгаа бол мэдээлэл технологийн салбарт EXRESinc нь хэрэглэгчтэй харилцах сувгуудыг нэгтгэн удирдах борлуулалтыг дэмжих Growth Marketing Platform төслөөрөө оролцож байна.
Монгол улсаас технологийн салбарт дэлхийн хэмжээний тайзан дээр хөрөнгө оруулалт авах боломж зөвхөн санал хураалтаар шалтгаалах бөгөөд 14 хоногийн хугацаа үлдлээ.
Монголын оролцогчоо дэмжихийн тулд http://www.gistnetwork.org/content/vote сайтад дараах бүртгэлийг хийнэ.
- http://www.gistnetwork.org/content/voteсайтад нэвтэрч бүртгүүлнэ. Зураг оруулах болон миний тухай гэсэн хэсгүүдийг орхиод бөглөж болно.
- Бүртгүүлсний дараа сайтын нүүрэн дээр байгаа "TECH I 2019 PUBLIC VOTE " гэсэн баннер дээр дарж орно.
- "Search" товч дээр "BRIGHTON" мөн “ERXES” гэж бичээд видеог олж VOTE товчийг дарна.
Холбоотой мэдээ