Эмч нар өвчтөнөө сонсдоггүй нь судалгаагаар батлагджээ | News.MN

Эмч нар өвчтөнөө сонсдоггүй нь судалгаагаар батлагджээ

Эмч нар өвчтөнөө сонсдоггүй нь судалгаагаар батлагджээ

Эмч нар өвчтөнөө сонсдоггүй нь судалгаагаар батлагджээ

“Инээмсэглэл-Эерэг хандлага” 2019 эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны улсын зөвлөгөөн  хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Зөвлөгөөнд ЭМЯ-ны 50 гаруй байгууллагын 170 гаруй удирдах албан тушаалтнууд  оролцон ажлаа тайлагнаж, алдаа оноогоо хэлэлцэж байгаа юм.

Тус зөвлөгөөний  хоёрдахь өдөр  эмнэлгийн мэргэжилтнүүдийн  харилцаа буюу ёс зүйтэй холбоотой сургалт  Эрүүл мэндийн яаманд болж байна. Уг сургалтыг Эрүүл мэндийн яам болон яамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хороо, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайко Монгол дахь Төлөөлөгчийн газраас хамтран зохион байгуулж байна. Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа Япон улсын эмч мэргэжилтнүүдийн ёсзүйн  туршлагаас судалж оруулжээ. Япон улсын хувьд өмнө нь ч гэсэн эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн асуудал хүндрэлтэй байсныг сургалтын үеэр дурдлаа. Одоогоор тус улсын эмнэлгийн мэргэжилтнүүд нь ёс зүйн сургалтад жилдээ нэг удаа суусан байх шаардлагыг тавьдаг аж.

Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хорооны өргөдөл гомдол шийдвэрлэх дэд зөвлөлийн дарга Ш.Оюунчимэг хэлэхдээ  “Манай хороо өнгөрсөн оны долдугаар сард шинэчлэгдэн байгуулагдсан.  Хорооноос өнгөрсөн арваннэгдүгээр сард Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка  рүү санал явуулсны үр дүнд нэг зөвлөх эмч сарын хугацаатайгаар Монголд ирж эмнэлгийн мэргэжилтнүүдийн  ёс зүйн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад ажилласан. Ингэхдээ судалгаанд тулгуурлаж Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Улаанбаатар хотын хоёрдогч, гуравдагч шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын ажилчид, өвчтөн, үйлчлүүлэгчдээс  судалгаа авсан.  Уг судалгаагаар эмч, өвчтөнүүдийн аль аль нь харилцааны хандлага доголдолтой болох нь харагдсан. Тухайлбал эмч нар өвчтөн, үйлчлүүлэгчийнхээ  санал бодол, юу хүсч байгаа нь сонсдоггүй гэж судалгаанд оролцогчид хариулсан.  Тиймээс цаашид дээрх сургалтыг эмнэлэг бүр өөрийн байгууллагадаа тогтмолжуулж тайлан мэдээгээ  яамны дэргэдэх Ёс зүйн хяналтын хороонд улирал тутамд ирүүлэх чиглэлийг сайдын тушаалаар баталсан” гэлээ.

2018 онд эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйтэй холбоотой 40 орчим өргөдөл гомдол  Эрүүл мэндийн яамны Ёс зүйн хяналтын хороонд иржээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Эмгэн 2019-02-15 139.5.217.180

Эмнэлэгт үзүүлэхээр дараалал авч хүлээх зуурт зарим эмнэлгийн ажилтнууд өөрсдийн хүнээ урдуур нь авч орох, 2,3-аараа ороод удах, үгүй бол эмч өөрөө гараад аль нэг тийшээ яасан нь мэдэгдэхгүй алга болчихдог. Мөн эмнэлэгт хэвтэж байхад өвчтнүүдэд олгох ёстой эм тариаг илүү хоногтойгоор бичиж өөрсдөө завших үзэгдэл ч харагдаж байсан. Эмч сувилагч нар нь дүрэмт хувцсаа хайш яйш өмссөн атлаа бусдыг загнаж дарамтлах нь ёс мэт. Иймд ёс зүйн талаар их бодмоор юм билээ.

Avatar

ЗОЧИН 2019-02-15 202.9.43.167

ИХЭНХИ ЭМЧ НАР ИРГЭДИЙГ БУШУУХАН БҮРТГЭЖ АВААД, ӨРӨӨНӨӨСӨӨ ХУРДАН ГАРГАХЫГ БОДДОГ БОЛСОН. ХУД-ИЙН ЗАРИМ ЭМЧ НАР ИРГЭДИЙН ХЭЛЭХ ЗҮЙЛИЙГ СОНСОХЫН ОРОНД БҮР ЗАГНАДАГ ГЭЭЧ. ААШ МУУТАЙ, ХАРЬЦААНЫ СОЁЛ ЭЗЭМШЭЭГҮЙ БҮДҮҮЛЭГ ЭМЧ НАР ЦӨӨНГҮЙ БАЙНА ШҮҮ.

Avatar

зочин 2019-02-15 202.179.27.168

Оншоо зөв тавьж чаддаггүй, асуусан асуултанд олигтой хариулчихаар мэдлэггүй болхоор доошоо хараж гүлдийж байгаад салахын түүс болдог нь үнэн. Эмч нараа гэж. Харин залуус зарим нт өөр болж байгаа.

Avatar

тт 2019-02-15 103.14.36.18

Мэргэжлийн өвчин гэдэг шиг эмч нар болон багш нар хүний үг сонсдоггүй гэмтэй.

Avatar

Зочин 2019-02-15 103.14.36.18

Мэргэжлийн өвчин гэдэг шиг эмч нар болон багш нар хүний үг сонсдоггүй гэмтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж