“Frozen”-ийн дараагийн цувралд Элса ижил хүйстэн болж магадгүй

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

 “Frozen”-ийн дараагийн цувралд Элса ижил хүйстэн болж магадгүй

 “Frozen”-ийн дараагийн цувралд Элса ижил хүйстэн болж магадгүй

Нээлтээ хийсэн даруйдаа дэлхий дахиныг шуугиулж, бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг орлоготой анимейшнээр шалгарсан “Frozen” хүүхэлдэйн киноны хоёрдугаар ангийн трейлер Лхагва гаригт /2019.02.13/ Youtube хуудсанд тавигджээ.

“Frozen”-ийн шинэ анги энэ оны арваннэгдүгээр сард нээлтээ хийх бөгөөд үйл явдлын хувьд 2013 онд гарсан анхны хувилбарынхаа үргэлжлэл байх юм. Сонирхуулахад, “Frozen” хэмээх хүүхэлдэйг анх Ханс Христиан Андерсоны “Цасан хатан” үлгэрийн Элса, Анна хэмээх эгч дүү хоёроос сэдэвлэн бүтээсэн байна.

Диснейгээс тус киноны хоёрдугаар ангийг бүтээх тухайгаа 2015 онд анх хүмүүст мэдээлж байсан бөгөөд 2017оны есдүгээр сараас хийж эхэлсэн аж.

“Уолт Дисней” кино компаниас хоёр минут үргэлжлэх тус трейлерийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгөөгүй байгаа тул хүүхэлдэйн киноны шинэ ангид ямар үйл явдлууд өрнөхийг бүрэн таашгүй.  Харин трейлерийг үзсэн хүмүүс киноны шинэ ангийн тухай дараах таамаглалыг дэвшүүлж байна.

  1. Киноны өнгө төрх бүхэлдээ хар, бараан харагдаж байна

Аренделлийн хаант улсад намрын налгар цаг ирсэн боловч аюул зөгнөсөн мэт түгшүүртэй дуу нь ямар нэгэн аймшигт үйл явдал болсныг илтгэнэ. Түүнчлэн Элса шуурга болж буй далайг харанхуйд гатлахын тулд түүнийг хөлдөөсний дараа шидэт цасан хүн Олаф, Элса хоёр галын дөлөн дунд зогсож байгаа нь харагдана. Харин Анна ямар нэгэн зүйл рүү үхэн хатан тэмүүлж, хад чулууг үл хайхран гүйх бол түүний “сүйт залуу” Кристофф цаа бугаа унан яаран давхиж байгаа юм. Төгсгөлд нь Анна Кристоффын сэлмийг сугалан авч далайж байгаагаар трейлер дуусна. Эдгээрээс үзвэл Аренделлийн хаант улсад ямар нэгэн ноцтой аюул тулгарсан бололтой.

  1. Цаг уурын өөрчлөлтийн тухай юу?

Трейлерийн эхэнд Элса далайн ширүүн давлагааг хөлдөөж, даван туулахыг оролдох ч мөс нь нуран унаснаар цаг уурын өөрчлөлтийг харуулахыг хүссэн байж болох юм.

  1. Элса найз охинтой болж магадгүй

Намрын ойд улаан үстэй охин болон шар үстэй залуу хоёр гарч ирсэн нь “Frozen”-ийн шинэ дүрүүд юм. Харин тус киноны зохиолыг бичсэн Женнифер Ли дараагийн ангид Элсаг ижил хүйстэн болгож харуулах тухай бодож байгаагаа цухуйлгаж байв.  Тиймээс энэ хэсэгт дүрслэгдэх улаан үстийг Элсагийн дурлалт бүсгүй байж болох юм хэмээн хүмүүс таамаглаж байна. Хэрвээ Женнифер Ли ярьснаа хэрэгжүүлбэл Элса нь Диснейн хүүхэлдэйн киноны анхны ижил хүйстэй гүнж болох юм.

Киноны нэгдүгээр ангид Элсагийн бэлгийн чиг хандлагын тухай огт гаргаагүй болохоор үзэгчид түүнийг ижил хүйстэн байж болох юм хэмээн 2013 оноос л ярьж эхэлсэн.

  1. Алмаз

Трейлерт Анна гүнж агаарт тогтсон алмазуудыг гайхсан харцаар харж байгаагаас үзвэл Аренделлийн хаант улсад тулгарсан аюул нь энэ байж магадгүй.

Эх сурвалж: ВВС

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
158
ХахаХаха
72
БурууБуруу
67
ТэнэглэлТэнэглэл
39
ХөөрхөнХөөрхөн
39
ГайхмаарГайхмаар
35
ЗөвЗөв
26
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж