Хайр сэтгэлээ хамгийн өвөрмөцөөр илэрхийлсэн одод

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Хайр сэтгэлээ хамгийн өвөрмөцөөр илэрхийлсэн одод

Аливаа тэмдэглэлт баяраар хосууд бие биедээ хайр сэтгэлээ янз бүрийн байдлаар илэрхийлдэг билээ. Тэгвэл зарим алдартнууд хайр сэтгэлээ хэрхэн өвөрмөц байдлаар илэрхийлж байсныг сонирхцгооё.

Рэппер Жэй-Зи эхнэртээ бүтэн арал бэлэглэж байжээ. Урлагийн ертөнцөд хамгийн амжилттай яваа гэр бүл бол дуучин Бэйонсе болон рэппер Жэй-Зи нар билээ. 2010 онд Бэйонсегийн 29 насны төрсөн өдрөөр Жэй-Зи түүнд 22 сая ам.доллараар 12,5 акр хэмжээтэй арал худалдан авч өгч байжээ. Харин 2009 оны Валентины баяраар 24 мянган ам.долларын үнэ бүхий цагаан алтан бүрмэл гар утас бэлэглэж байсан гэнэ.

Америкийн хүнд жингийн боксчин Майк Тайсон хоёр дахь эхнэр Робен Гивенсдээ 2,2 сая ам.долларын үнэтэй 24 каратын алтан ванн бэлэглэж байжээ. Гэвч алт тэдний хамтын амьдралыг аварч чадаагүй юм. Удалгүй алдарт боксчин эхнэртээ гар хүрч, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь батлагдаж тэд хоёр тийш болцгоож байсан юм.

Алдарт “Найзууд” цувралын жүжигчин Кортни Кокс Валентины баяраар нөхрөөсөө 45 мянган ам.долларын үнэтэй хуучны морин тойруулга бэлгэнд авч байсан гэнэ.  Түүний нөхөр нь жүжигчин Дэвид Аркитте юм. Тэдний 14 жилийн амьдрал 2013 онд дууссан билээ.

Холливүүдийн хамгийн сайхан хосуудын нэг байсан жүжигчин Анжелина Жоли 2010 онд нөхрийнхөө худалдаж авсан шинэхэн эдлэн газрыг мялааж 200 жилийн настай оливын модыг бэлэглэж байж. Тэрхүү оливын мод 18,500 ам.долларын үнэтэй байсан гэнэ. Харамсалтай нь алдарт хос 2016 онд хоёр тийш болцгоосон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж