МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг олдоогүй | News.MN

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг олдоогүй

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг олдоогүй

МИАТ-ийн онгоцноос тэсрэх бөмбөг олдоогүй

НЭМЭЛТ: МИАТ компаниас дөнгөж сая мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "ОМ302 нислэгийн талаар 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно" гэжээ.

14.20 цаг

МИАТ компанийн  агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл иржээ. Уг асуудлаар МИАТ компаниас Сөүл, Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн талаар албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Тодруулбал, Инчеон-Улаанбаатар ОМ302 чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын аюулгүй байдлын албанд  өнөөдөр /2019.02.15/  ирсэн байна.

Тиймээс энэхүү мэдээллийн мөрөөр Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байгаа аж. Мөн аюулгүй байдлын албаныхан Улаанбаатар чиглэлийн  зорчигчдын ачаа тээшинд дахин шалгалт хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр тэднийг онгоцноос буулгажээ.

Үүний улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж, нөхцөл байдлын талаар тухай бүрд нь мэдээлэх болно гэдгийг МИАТ компанийн зүгээс Фейсбүүк хуудсаараа мэдээлсэн нь энэ юм.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-15 202.131.225.197

hen haanaas tiim medeelel ugsuniig olood survaljilchih setguulch baidaggui ee chaavaas. am damjsan tsuurhalaar l medee bichmer ayadaj ami zogoono

Avatar

Зочин 2019-02-15 103.111.68.3

"В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын аюулгүй байдлын албанд өнөөдөр /2019.02.15/ ирсэн байна." гэсний дагуу манайхан Инчон руу мэдэгдээд тэндэхийн аюулгүй байдлын алба галгасан юм даг уу даа. Салбарын сайд ирсэн өнөөдөр заавал ийм мэдээлэл ирээд, явуулаад, сенсаци хийгээд байгааг юу гэж ойлгох вэ? "Тусгай ажиллагаа" гэхэд хаашаа юм бэ? Аргаа барсан л хүмүүсийн хйиж байгаа ажил гэж харагдаж байна. Ирсэн мэдээллийн эх сурвалжыг олж, шалгах

Avatar

Зочин 2019-02-15 66.181.185.123

Orkuud oriloldool muuruul harin Korea chuud ajillasaar ajilaa hiiseer yumiig amaaraa uher tolgoigooroo dugnedeg baidlaa boliochee

Avatar

Зочин 2019-02-15 192.162.242.220

Хаха өөрсдийгөө арай Герман Францын дайтай бодоод байгаа юм биш байгаа хэн тоохуу монголыг

Avatar

kkkk 2019-02-15 159.65.89.169

Mongoliig ulsiig, Mongolchuudiig tooh hun bhgui bj magad. Gehdee ene ongotsond uur hen ch suusan bj bolno biz de. Hen negen ter huniig ni ustgah heregtei ch bj bolno.

Avatar

Хаха 2019-02-15 192.162.242.220

, хаха монголыг хэн тоохуу элийрлээ болимоор юм аа

Avatar

зочин 2019-02-15 202.21.127.166

МАНАЙХЫГ ТООХ ЭСЭХ НЬ ХАМААГҮЙ, ИНЧЕОНД ШАЛГАЖ БАЙНА ГЭНЭ, СОЛОНГОС ДАХЬ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ШИЙДВЭР БАЙНА, ТА НАР МЭДЭЭГЭЭ ОЙЛГОЖ УНШИЖ СУР Л ДАА

Avatar

Зочин 2019-02-15 202.21.106.116

xaxa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж