Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ | News.MN

Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Тэжээлийн уураг, малын гаралтай тосны үйлдвэр нээлтээ хийлээ

Гахай, тахиа, загасны тэжээлийн уураг болон малын гаралтай тос үйлдвэрлэх “Protein” үйлдвэр Эмээлтэд нээлтээ хийлээ. Үйлдвэр өдөрт малын гаралтай 96 тонн хаягдал түүхий эд боловсруулж 24 тонн тэжээлийн уураг, малын гаралтай 17 тонн тос үйлдвэрлэх юм байна.

Монгол Улсын Засгийн газар, нэмүү өртөг шингэсэн, олон улсын чанар, стандартын шаардлага хангасан, өрсөлдөх чадвартай, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байр, гадаад, дотоод худалдааны эргэлт, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхээр “Үйлдвэржилт 21:100” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа.

Энэ үүднээс үйлдвэрийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцлоо. Тэрээр хөдөө аж ахуй, мал аж ахуй, газар тариалангийн салбараа хөгжүүлж эрүүл хүнсээр иргэдээ хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтыг хэрэгжүүлэхэд “Protein” үйлдвэр хувь нэмэр оруулна гэдгийг тэмдэглэв. Баялаг бүтээн, ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүдээ Засгийн газар бүх талаар дэмжиж, хамтран ажиллана гэж хэллээ.

Манай улс жилд 18 орчим тэрбум төгрөгийн тэжээлийн уургийг импортоор авдаг. Гахай, тахианы эрчимжсэн аж ахуйн тэжээлийн уургийн 80 хувийг дангаараа хангах хүчин чадалтай энэ үйлдвэр ашиглалтад орсноор дээрх мөнгө дотооддоо үлдэх боломж бүрдэж байна. Тэжээлийн уураг, малын гаралтай тос нь дэлхийн зах зээлд эрэлттэй бүтээгдэхүүнд тооцогддог учир цаашид гадаадад нийлүүлэхээр төлөвлөжээ.

“Protein” үйлдвэрийг Хөгжлийн банкнаас авсан зээлийн хөрөнгөөр байгуулж, Италийн “Impianti Carrera” компанийн дэвшилтэт тоног төхөөрөмж суурилуулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mash chuhal 2019-02-15 106.130.126.103

uildveruud baiguulaad baih heregtei ...manai tuuhii eduud ni ihenh ni baigaliin tsevereer bna

Avatar

Зочин 2019-02-15 99.101.17.215

Баяр хүргэе түүхий эдээ хятадад өгч байхаар өөрсдөө ашиглаж үйлдвэрлэл явуулах хамгийн зөв арга шгүүү Ясаа хаял

Avatar

xxx 2019-02-15 202.55.191.194

Үйлдвэр байгуулагдаж байгаа сайн хэрэг. Гэхдээ нэг даргынх нь үйлдвэр байгаа даа. Түмэн шувуу компани сайндаа биш Эрхэмбаяр гэдэг нөхөрийнх байсан учираас л өнөөдөрийг хүртэл амжилттай байж IPO хийж байгаа юм шүү дээ. Хэн нэгэн ардын хүүгийнх байсан бол бизнесээ булаалгасан байгаа даа

Avatar

зочин 2019-02-15 202.126.89.180

Ашгүй дээь Ийм үйлдвэрүүд байгуулагдаад байвал Монгол хөгжинөөө.

Avatar

зочин 2019-02-15 202.126.89.180

Ашгүй дээь Ийм үйлдвэрүүд байгуулагдаад байвал Монгол хөгжинөөө.

Avatar

зочин 2019-02-15 202.126.89.180

Ашгүй дээь Ийм үйлдвэрүүд байгуулагдаад байвал Монгол хөгжинөөө.

Avatar

зочин 2019-02-15 202.126.89.180

Ашгүй дээь Ийм үйлдвэрүүд байгуулагдаад байвал Монгол хөгжинөөө.

Avatar

Зочин 2019-02-15 66.181.176.91

АШГҮЙ ДЭЭ. ХЯТАДУУДЫН МАХНЫ ҮЙЛДВЭР НЭРТЭЙ ҮМХИЙ БАЛГАСУУДАД ХАЙРАН ХАЙРАН ЯС-ДАЙВАРУУД, ӨӨХ ТОС ИХ ХЭМЖЭЭГЭЭР ХАЯГДАЖ ҮМХИЙРДЭГ ЮМ БИЛЭЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж