Монголын баг АНУ, Ирантай нэг хэсэгт багтав | News.MN

Монголын баг АНУ, Ирантай нэг хэсэгт багтав

Монголын баг АНУ, Ирантай нэг хэсэгт багтав

Монголын баг АНУ, Ирантай нэг хэсэгт багтав

Дэлхийн бөхийн холбооноос чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний хэсгийн бүрэлдэхүүнийг зарлалаа. ОХУ-ын Якутск хотод ирэх гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох Дэлхийн цомд найман орны баг өрсөлдөх билээ.

Монголын баг энэ удаа “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны багтай багтжээ. Тэгвэл “А” хэсэгт ОХУ, Куба, Япон, Туркийн багууд багтсан байна.

Сүүлийн ДАШТ-д оролцсон шилдэг найман баг Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авдаг билээ. Шинэ системээр ДАШТ-д тэргүүлсэн баг IV, V, VIII байр эзэлсэн багтай нэг хэсэгт, дэд байранд орсон нь III, IV, VII байр эзэлсэн багтай нэг хэсэгт орохоор болжээ.

2018 оны ДАШТ-д 61 кг-д өрсөлдсөн Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн.

Манай эрэгтэй баг Дэлхийн цомд 2014 онд тавдугаар байр эзэлсэн бол 2015-2018 оны хооронд дөрвөн жил дараалан зургадугаар байрыг эзэлсэн.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэннчбиш 2019-02-15 203.91.115.55

Дэлхиин цомд оролцоххгүй бол цаашид дэлхийн бөхийн холбоонооос зохион байгуулж бхайгаа бусад арга нэмжээ уралдаан тэмцээнд оролцох боломжггүй болно гэдгийг эрхэм43,242,243,252 өдий уолтол мэдээгүй яваа нь өрөөвдөлтэй Байраа ахиулаарай амжилт

Avatar

Зочин 2019-02-15 43.242.243.252

yavaagui n barag deer baij medne. ugaasaa hesgiin suuld orno.

Avatar

зочин 2019-02-15 182.160.38.252

яахнав,очиж брилдаад туршлага судлаад л ирэг дэлхийн 100 гаруй орноос эрхээ авч чадлаараа орж байгаа юм чинь

Avatar

Зочин 2019-02-15 66.181.185.81

7-р байрын төлөө өрсөлдөх юм байна. хол биш юм чинь яваад жаахан дэвжээ арчиж байгаад ирэхгүй юу даа.

Avatar

aagi 2019-02-15 150.129.143.241

3n akultai yum bna shte. zardal hemneed unjihuu

Avatar

зочин 2019-02-15 66.181.166.196

Манай хоолны савнууд тийшээ зардал чирэгдэл болж явж байснаас гэртээ хэвтэж байсан дээр юм биш үү, АНУ, Иранд бол арчуулах байлгүй дээ

Avatar

Зочин 2019-02-15 202.9.44.45

Тэр ойлгомжтой

Avatar

Зочин 2019-02-15 150.129.143.135

Georgia ch manaihiig yalna. herev gej bdag bol Japantai soligdood A hesegt orson bol Cuba tai uzeed hesegtei 2rt orj medaliin tuluu uzeh blomjtoi ajee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж