Дэлхийн бөхийн холбооноос чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээний хэсгийн бүрэлдэхүүнийг зарлалаа. ОХУ-ын Якутск хотод ирэх гуравдугаар сарын 16-17-ны өдрүүдэд болох Дэлхийн цомд найман орны баг өрсөлдөх билээ.
Монголын баг энэ удаа “В” хэсэгт АНУ, Гүрж, Ираны багтай багтжээ. Тэгвэл “А” хэсэгт ОХУ, Куба, Япон, Туркийн багууд багтсан байна.
Сүүлийн ДАШТ-д оролцсон шилдэг найман баг Дэлхийн цомд өрсөлдөх эрхийг авдаг билээ. Шинэ системээр ДАШТ-д тэргүүлсэн баг IV, V, VIII байр эзэлсэн багтай нэг хэсэгт, дэд байранд орсон нь III, IV, VII байр эзэлсэн багтай нэг хэсэгт орохоор болжээ.
2018 оны ДАШТ-д 61 кг-д өрсөлдсөн Т.Түвшинтулга хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлсэн.
Манай эрэгтэй баг Дэлхийн цомд 2014 онд тавдугаар байр эзэлсэн бол 2015-2018 оны хооронд дөрвөн жил дараалан зургадугаар байрыг эзэлсэн.
Холбоотой мэдээ