Биатлоны дэлхийн цомын 2018-2019 оны улирлын 8 дахь буюу сүүлээсээ хоёрдахь гараа АНУ-ын Солт-Лейк хотын олимпын парк болох Soldier Hollow-д эмэгтэй ойрын зайн спринт уралдаанаар эхэллээ.
Солт-Лейкт хуваарийн дагуу эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ойрын зай болон цуваа гараа, мөн ганцаарчилсан болон холимог буухиа уралдаан болно. Урьд шөнө Улаанбаатарын цагаар 02.15 мин-аас эмэгтэй 7.5 км-н ойрын зайн спринт уралдаан болж Норвегийн тамирчин М.Олсбю-Ройселанн clean-shot буюу ганц ч бай алдалгүй буудаж замаа 19 мин 47.6 сек-д туулснаар энэ улирлын 3 дахь түрүүгээ хувийн ганцаарчилсан төрлөөр хүртлээ.
- М.Олсбю-Ройселанн (Норвеги) – 19 мин 47.6 сек, 0-0
- К.Макарайнен (Финланд) – +11.5 сек, 0-1
- Ф.Хилдебранд (Герман) – +21.4 сек, 0-0
Дэд байранд орсон Кайса 6 дахь удаагаа шагналын тавцан дээр гарлаа. Тэгвэл Германы Ф.Хилдебранд энэ улирлын анхны медалиа хүртэж байна. Өнөөдөр тэмцээний эрэгтэй 10 км-н ойрын зайн спринт уралдаан болно.
Б.БЯМБАБАЯР