Дуучин Т.Дэлгэрмөрөний “гангараа”

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Дэлгэрмөрөний “гангараа”

Монголчууд сар шинийн баяраар үндэсний дээл хувцсаар гангарч, өв уламжлалаа хүндлэн дээдэлдэг. Тэр ч утгаараа Монголын урлаг, соёлын одод, олны танил эрхмүүд сар шинийн баяраар гэр бүлээрээ хос дээл өмсөж гангарах болсон билээ.

Урлаг, соёлын оддоос “Номинталст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөний хос дээл, хөөрөгний даалин олны харааг булаана. Тэрбээр эхнэрээсээ хагацсанаасаа хойш амьдралаа дахин шинээр эхлүүлж буйгаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан зарлаад байгаа. Түүний гэргийг Х.Ананда гэдэг бөгөөд дизайнер мэргэжилтэй бүсгүй гэнэ.

Дуучин Т.Дэлгэрмөрөний гэргий өөрийн сонирхлоороо хоол хийх дуртай. Энэ хоббигоороо “Солонгон ааштын увидас” хэмээх өвөрмөц нэртэй хоолны шоу бэлтгэснээр олны танил болоод буй. Түүний хоолны нэвтрүүлэгт дуучин Т.Дэлгэрмөрөн оролцсоноор хосуудын хайрын романс эхэлсэн гэдэг.Тэрбээр ханьдаа зориулан олон төрлийн амттай хоолыг хийж өгдөг ажээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж