Онгоцны цэвэрлэгчээр ажилд ороод 24 жилийн дараа ахмад болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Онгоцны цэвэрлэгчээр ажилд ороод 24 жилийн дараа ахмад болжээ

Онгоцны цэвэрлэгчээр ажилд ороод 24 жилийн дараа ахмад болжээ

Нигерийн агаарын тээврийн компанид онгоцны цэвэрлэгчээр ажлын гараагаа эхэлсэн Мохаммед Абубакар хэмээх эр 24 жилийн тууштай зүтгэлийнхээ үр дүнд онгоцны ахмад болж чаджээ. Нисгэгч болох нь түүний мөрөөдөл байсан гэнэ.

“Мөрөөдлийнхөө төлөө тууштай зүтгэвэл амжилтад хүрдгийн жишээг түүнээс харж болох юм. Тэр 24 жилийн өмнө агаарын тээврийн салбарт цэвэрлэгчээр орж байсан бол өнөөдөр нисгэгчийн дөрөвдүгээр зэрэг авч, онгоцны ахмад болж байна” хэмээн “Air Azman” агаарын тээврийн компани цахим хуудаснаа нийтэлжээ.

Тэрбээр 24 жилийн өмнө ахлах сургуулиа төгсөөд Нигерийн Кадуна мжийн кадуна Политехникийн коллежид элсэхээр очсон ч элсэлт авах хугацаа нь аль хэдийн өнгөрсөн байв. Тиймээс мөнгө олохын тулд ямар нэгэн ажил хийхээс өөр аргагүй болж Кадуно хотын агаарын тээврийн “Кабо Эйр” компанид цэвэрлэгчээр ажилд орсон байна.

Тус компанид өдөрт ердөө 200 найрагийн цалин авдаг байсан учир олж буй мөнгө нь хаанаа ч хүрэлцдэггүй байжээ. Тиймээс зэргэлдээ “Майдугури” хотын агаарын тээврийн компанид ажилд орж хамгаалалтын ажилтнаас бусад ажлыг хийж үзсэн байна. Ингээд маш их туршлага хуримтлуулсан Абубакар эргээд “Кабо Эйр” компанидаа ярилцлагад орж амжилттай тэнцэж, нислэгийн багт багтаж чаджээ. “Кабо Эйр” компанид сард 17,000 найрагийн цалинтай найман жил ажиллаж байгаад төрийн өмчит “Aero Contractors” компанийн түлшний хэсэгт ажиллах болж, компанийн үйл ажиллагааг сайжруулахад түүний дэвшүүлсэн санаанууд маш шинэлэг, үр өгөөжтэй байсан тул компанийн удирдлагууд ч түүнийг анзаарч эхэлсэн байна.

“Aero Contractors” компаниас анхны цалингаа авахад би үнэхээр цочирдсон. Учир нь надад 170 мянган найра бодогдсон байсан. Өмнөх компанидаа би 17 мянгын цалинтай байсан шүү дээ. Тэгээд маш их урам орж, хамт ажилладаг хүмүүстэйгээ нийлж хуримтлал үүсгэн, нэг нэгээрээ ээлжилж авч байхаар болсон. Миний ээлж ирэхэд чамлахааргүй их мөнгө цугларсан байсан. Би бүх мөнгөө цуглуулаад онгоцны нисгэгчийн тусгай зөвшөөрөл авах сургалтад суухаар шийдэж, захиралдаа мөрөөдлийнхөө талаар хэлэхэд намайг ихэд дэмжиж, Канад руу нисгэгчийн сургалтад сурахаар явахад минь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн” гэж Абубакар ярьжээ.

Абубакар “Aero Contractors” компанидаа мөн найман жил ажилласны дараа одоогийн “Azman Air” компанид онгоцны туслах нисгэгчээр ажилд орж хоёр жилийн дараа ахмад болж дэвшсэн байна.

Эх сурвалж: thenigerianvoice

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж