“Пеппа тоорой” хүүхэлдэйг үзсэн хүүхдүүд Британи аялгаар ярьдаг болж байна

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

“Пеппа тоорой” хүүхэлдэйг үзсэн хүүхдүүд Британи аялгаар ярьдаг болж байна

“Пеппа тоорой” хүүхэлдэйг үзсэн хүүхдүүд Британи аялгаар ярьдаг болж байна

АНУ-ын эцэг эхчүүд “Пеппа тоорой”-г үзсэн хүүхдүүд Британи аялгатай болж байна хэмээн гомдоллох болжээ.

Сургуулийн өмнө насны хүүхдийн боловсролд зориулсан Их Британийн “Пеппа тоорой” хэмээх хүүхэлдэйн кино нь дэлхийн 180 оронд цацагдаж, олон улсын кино наадмаас дөрвөн удаа шагнал хүртсэн алдартай бүтээл юм. Пеппа нэртэй гахайн тооройн болон түүний гэр бүлийн талаар өгүүлэх энэхүү анимейшн нь хүүхдүүдэд зөв хооллох, дасгал хөдөлгөөн хийх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох зөвлөмжийг хүргэн, хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлдгээрээ үзэгчдийн талархал хүлээсээр ирсэн.

Тус хүүхэлдэйн кино нь анх 2004 онд АНУ-д гарч эхэлснээсээ хойш хүүхэд залуучуудын дунд маш алдартай болсон байна. Харин тус хүүхэлдэйг англи хэлээр үздэг хүүхдүүд өөрийн эрхгүй Британи аялгаар ярьдаг болж байгаад зарим эцэг эхчүүдийн санаа зовж байгаа юм.

АНУ-д саяхан нэгэн ээж хэлд ороод удаагүй байгаа хүү нь Британи аялгаар ярьж байгаа бичлэгийг оруулснаар бусад эцэг эхчүүд ч бас адил зүйлтэй тулгарч байгаа тухайгаа цахим орчинд хуваалцаж эхэлжээ. Түүнчлэн хүүхдүүд тус хүүхэлдэйн дээр гардаг гахайнуудыг дуурайж дуугардаг болох нь ихэссэн тухай эцэг эхчүүд мөн ярьсан байна.

Харин зарим хүмүүс эсрэгээрээ хүүхдүүд нь өвөрмөц аялгаар ярьдаг болсныг хөгжилтэйгөөр хүлээн авчээ.

Эх сурвалж: Independent.co.uk

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж