"Алтан загасны өвгөн" ба ардчиллын Л.Болд

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

"Алтан загасны өвгөн" ба ардчиллын Л.Болд

"Алтан загасны өвгөн" ба ардчиллын Л.Болд

"Хөрст алтан дэлхийн
Хөвөө хязгаар нутагт
Хөх цэнхэр далайн
Эрэг ирмэг газарт
Эрт урьд цагт
Эмгэн өвгөн хоёр
Айл болон амьдарч
Аж төрөн суужээ"

Оросын алдарт зохиолч А.С.Пушкины "Алтан загасны үлгэр"-ийг сонсоогүй, дуулаагүй монгол хүүхэд цөөхөн. Тэр тусмаа Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар яг цээжилж өссөн хүмүүс. Тэгвэл Монголын улстөрд "Алтан загасны үлгэр"-т гардаг үйл явдал өнөөдөр бодитоор өрнөж байна гэхэд шоглосон болохгүй биз. Учир нь өнөөдөр, үлгэрт гардаг өвгөний дүрд хувирсан УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар мэдээлэл хийж, эмгэнийнхээ хүслийг ил цагаан зарлав.

Ард түмэн гэдэг алтан загас минь ээ,

Уршиг муу эмгэн улсын "хаан" болсон ч

Уурлаж загнаад болдоггүй

Хүссэн эрх мэдэлдээ хүрсэн ч

Хүсэл жаргал нь дутуу гэнэ

Хуулийн байгууллагыг гартаа авч,

Эсрэг үзэлтнүүдээ "цаазалж",

Энэ улсыг бүхэлд нь захирана гэнэ.

Ийм л явдал энэ цагийн "Алтан загасны үлгэр"-т гарч байна. Хөөрхий өвгөд сар шинийн өмнө хөлөө хөлдтөл жагсаад алтан алхтай болсон эмгэний хүсэл ханасангүй, эргээд алтан загасаас илүү эрх мэдэл шаардаж, эргүү тэнэг "өвгөд"-ийг ил цагаан хэлэхийг тушаажээ. Алтан загасны үлгэрээр Монголын улс төрийг зураглавал нэг иймэрхүү л үйл явдал өрнөөд байгаа юм даг уу даа.

Б.ШАРХҮҮ

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж