Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

“Кабины сайд"

Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн "мэргэжлийн" гэх тодотгол олон нийтийн сүлжээнд инээд, ханиад болж байна. Дааганаас унаж үхдэггүй, даравгаараасаа болж үхдэг гэдгийг баталсан үйл явдал шинэхэн сайдад тохиолдов.

Тэрбээр сэтгүүлчийн тавьсан "Мэргэжлийн бус сайд нь та юм уу даа” гэсэн асуултад  “Би өөрөө жолоочийн хүүхэд.  Миний бага нас жолоочийн кабинд, аавынхаа хажууд явж өссөн. Бас олон улсын тээвэр зуучийн “World Trans” ХХК-д  ажиллаж байсан. 2016 оноос УИХ-д сонгогдон ажилласнаас хойш эдийн засгийн коридор гээд хийж байгаа бүх ажлууд маань зам тээврийн салбартай холбогдож байгаа. Тийм учраас зам тээврийн салбар шинэ биш, тодорхой хэмжээгээр гадарлана” гэх хариулт өгсөн юм.

Тэгэхээр жолоочийн хүү Зам тээвэр, хөгжлийн сайд болох нь мэргэжлийнх мөн бол тэр жишгээр багшийн гэрт өссөн хүүхэд боловсролын, эмчийн гэрт өссөн охин Эрүүл мэндийн сайд болговол илүү амар юм шиг.  Монголын улстөрчид улсаа хөгжүүлэхгүй ч уйдаахгүй гэж энэ.

 

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж