Кашмирт болсон халдлагад 40 хүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Кашмирт болсон халдлагад 40 хүн амиа алджээ

Кашмирт болсон халдлагад 40 хүн амиа алджээ

Энэтхэгийн мэдлийн Кашмир мужид өчигдөр /2019.02.14/ цагдаагийн албан хаагчдын явж байсан машины ойролцоо бөмбөг дэлбэрч, 40 гаруй хүн амиа алджээ. Халдлагыг Пакистанд төвтэй “Жейш-э-Мухаммед” хэмээх исламын хэт даврагч бүлгэм үйлдсэн нь нотлогдсон.

Энэтхэг, Пакистан нь 1947 онд Англиас тусгаар тогтносноос хойш исламын шашинтан олонх байдаг Кашмир мужийн эзэмшлийн асуудал маргаантай байсаар ирсэн бөгөөд энэ нь хоёр улсын харилцааны хамгийн эмзэг сэдэв юм. Харин сүүлийн гучин жилийн хугацаанд тус мужид ийм олон хүний аминд хүрсэн халдлага гараагүй билээ.

Халдлагын улмаас Энэтхэгийн Засгийн газар “Жейш-э-Мухаммед”-ын тэргүүн Мазүүд Азхарын эсрэг олон улсын хориг арга хэмжээ авахыг хүссэн байна.

Халдлага болсон үеийн тухайд, өчигдөр 15:15 минутын орчимд Кашмирын тосгон руу 2500 цэрэг, цагдаагийн албан хаагчийг хүргэж байсан 70 машины цуваан дундуур их хэмжээний тэсрэх бөмбөг ачсан машин орж ирж, дэлбэрсэн аж.

Халдлагын улмаас одоогийн байдлаар 40 гаруй хүн нас бараад байгаа бөгөөд хүнд бэртэл авсан хүний тоо их байгаагийн улмаас нас барагсдын тоо нэмэгдэх шинжтэй байна.

Эх сурвалж: BBC

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж