Хүний амь хохироосон зургаан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2010.07.16-нд нийтлэгдсэн

Хүний амь хохироосон зургаан хэрэг гарчээ

Өнгөрсөн хоногт нийслэлийн шуурхай удирдлагын төв-102 утсанд иргэд байгууллагаас нийт 480 дуудлага ирсэнээс  328 дуудлагыг нь нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар хүлээн авч шийдвэрлэжээ. Үүнээс  хүний амь хохироосон зургаа, бусдын биед ноцтой гэмтэл учруулсан хоёр, хүчингийн нэг хэрэг гарчээ. Мөн 133 хүнийг эрүүлжүүлсэн байна. Тухайлбал, Налайх дүүргийн зургаадугаар хороо, Тэрэлж амралтын газарт Сонгинохайрхан дүүргийн харъяат 24 настай, Б гэх эмэгтэйг тус дүүргийн харъяат 31 настай Э гэх эрэгтэй хүчиндсэн хэрэг гарсан байна. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.  

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж