АТГ-аас нэр бүхий 6 шүүгчийг шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

АТГ-аас нэр бүхий 6 шүүгчийг шалгаж эхэлжээ

АТГ-аас нэр бүхий 6 шүүгчийг шалгаж эхэлжээ

Нэр бүхий зургаан шүүгчид АТГ-аас энэ сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэхээр хэрэг бүртгэлийг нээжээ.

Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс ийнхүү шалгах хүсэлт гаргаж байгаа юм.

Тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж мөрдөн байцаагчид үзэж байгаа бөгөөд хэрэг бүртгэлд гэр бүлийн гишүүдийнх нь нэр дээрх хөрөнгийн эх үүсвэрийг тодруулах шаардлагатай болжээ.
Тиймээс нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлээд байгаа аж. Харин прокурорын байгууллагаас уг саналыг  Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлж шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдэхээр Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан байдаг байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар шийдвэр гаргасны дараа нэр бүхий зургаан шүүгчийг АТГ-аас үргэлжлүүлэн шалгах юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж