“Монголын сайхан бүсгүй” тэмцээний 2001 оны “Тана эрдэнэ” өргөмжлөлт мисс М.Сэлэнгэ цагтаа загварын ертөцийг шуугиулж явсан нэгэн. Тэрбээр өөрийн төрсөн дүү М.Хэрлэнгийн хамт “Гоёл-2006” наадмын тайзнаа зэрэгцэн алхаж “Шилдэг загвар өмсөгч” өргөмжлөлийг гардан авч байсан түүхтэй.
Мисс бүсгүйн анхны амьдрал нь бүтэлгүйтэж хүүтэйгээ Герман улсыг зорьсон. Тэрбээр тэнд Герман эртэй хуримлаж, ихэр хүү төрүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд эх орондоо гэр бүлээрээ амьдарч буй мисс бүсгүй саяхан МҮОНТ-ийн сар шинийн баярын нэвтрүүлэгт гэр бүлээрээ оролцсон нь олны анхаарлыг татаж байв. Ийн гурван хүүгийн ээж мисс бүсгүй өнгөрөгч онд Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлснээс хойш 30 жилийн ойн босгон дээр “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбоотой хамтран амжилттай зохион байгуулсан билээ.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ