Сар шинийн үеэр согтууруулах ундаа хэрэглэснээс төрсөн дүү болон нөхрөө хөнөөсөн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарчээ. Тодруулбал, хоёрдугаар сарын 7-н өдөр Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороо, Зүүнбаян-Уулын нэгэн тоотод оршин суух хаягтай эмэгтэй 61 настай Ц нь согтуурсан үедээ төрсөн дүү эмэгтэй 60 настай Э болон өөрийн нөхөр 63 настай Г-нарыг хутгалж амь насыг нь бүрэлгэсэн ноцтой хэрэг гарчээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс мөрдөн шалгаж буй.
Э.БУРАМ