Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг | News.MN

Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг

Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг

Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг өнөөдөр /2019.2.15/ хүргэлээ.

Эдийн засгийн идэвхтэй 1.3 сая иргэн байна

Ажиллах хүчний судалгааны 2018 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болжээ. Өмнөх оны мөн үеэс эдийн засгийн идэвхгүй хүн ам 5.1 мянга буюу 0.6 хувиар өсөж, ажиллагчид 10.5 мянга буюу 0.8 хувиар, ажилгүй иргэд 11.4 мянга буюу 11.4 хувиар буурсан байна. Түүнчлэн 15 болон түүнээс дээш насныхны 827.8 мянга буюу 38.1 хувь нь эдийн засгийн идэвхгүй хүн ам бөгөөд 36.7 хувь нь эрэгтэй, 63.3 хувь нь эмэгтэйчүүд аж.

10.3 мянган иргэн ажилтай ч өөр ажил хайж байна

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны дөрөвдүгээр улиралд 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр, өмнөх улирлаас 0.3 пунктээр буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны нэгдүгээр сарын эцэст 34.7 мянга, үүнээс 24.4 мянга  буюу 70.4 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга буюу 29.6 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 хүнээр буюу 0.7 хувиар нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буюу 2.2 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянга буюу 52.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 хүнээр буюу 0.7 хувиар нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буюу 2.2 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянгыг буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөг буюу 16.9 хувиар өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 97.8 мянган төгрөгөөр, бусад орлого 24.7 мянган төгрөгөөр нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны дөрөвдүгээр улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 74.8 мянга байгаа бөгөөд нийт өрхийн 8.3 хувийг, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 114 мянга буюу 12.7 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 252.4 мянга байгаа бөгөөд 28 хувийг эзэлж байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 81.1 мянга байгаа бөгөөд нийт өрхийн есөн хувийг эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 29.7 тэрбумаар өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны нэгдүгээр сард 192.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 50.3 тэрбум төгрөг буюу 35.5 хувиар өсчээ.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 50.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.4 тэрбум төгрөгөөр буюу 33 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 8.7 тэрбум төгрөг буюу 64.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 178.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр буюу 20 хувиар өсжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 19 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 6.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн энэ оны нэгдүгээр сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

 Энэ оны эхний сард 6001 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 5956 эх амаржиж, 6001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 277-гоор буюу 4.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 270-аар буюу 4.3 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг 4.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 3.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 192-оор –уюу 4.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны нэгдүгээр сард 19 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 5.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 127.3 тэрбум төгрөг буюу 87 хувиар буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 5.3 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2019 оны нэгдүгээр сард 3.4 мянга болж, 201 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.5 мянга нь буюу 44.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Гадаад худалдаа 1.1 тэрбум ам.доллар

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 607.3 сая америк доллар, импорт 504.0 сая америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 сая америк доллар, үүнээс экспорт 183.4 сая америк доллараар, импорт 142.8 сая америк доллараар тус тус өссөн байна.

ДНБ 18.1 их наяд төгрөг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр буюу 6.9 хувиар өссөн байна.

Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 тэрбум төгрөг, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-15 103.26.194.129

Монголын статитик мэдээнд итгэх арга байхгүй шүү. Төр барьж байгаа намын захиалгаар ажилдаг байгууллага шүү. Сарын цалин орлогын мэдээ бол худлаа
НДШ албаар өндөр тавьж тэтгэвэрт тогтоох хэрэгтэй гэж хуурамчаар цалин авахгүйгээр төлдөг учраас сарын дундач цалин өссөн харагддаг шүү

Avatar

иргэн 2019-02-15 202.179.26.227

ХҮКдээ баярлалаа, бид чинь баяжаад байгаамуу

Avatar

Зочин 2019-02-15 66.181.176.91

ДУНДАЖЛАЖ ТООЦСОН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭ ӨСЛӨӨ ГЭЭД АРД ТҮМНИЙ ОРЛОГО НЭМЭГДЭЭД БАЙНА АА ГЭСЭН ХЭРЭГ БИШ. ХАРИН Ч ДАРГА САЙДУУДЫН ОРОН ТОО УЛАМ ИХСЭЖ, ЦАЛИН НЬ УЛАМ ӨНДӨРСӨӨД БАЙГААГИЙН ИЛРЭЛ Ч БАЙЖ БОЛНО. ЖИШЭЭ НЬ ГОКИЙН БАДАМСҮРЭН ГЭХЭД ХЭДЭН АРВАН САЯАР ЦАЛИНЖИЖ БАЙНА. ХАРИН АРЫН ЭСГИЙ ХОРООЛЛЫНХОН ДУНД ХОГ ХАЙМАР ТҮЛЖ, ШУЛСАН ЯС ТҮҮХ ӨРХҮҮД ӨСӨӨД Л БАЙНА

Avatar

Зочин 2019-02-15 202.72.245.124

500к цалинтай 100 хүн мөн 10саяын цалинтай 6 хүн байлаа гэхэд дундаж цалин нь 1 сая болчихдог юм даа. Дундаж өсөөд байвал хэт их орлоготонгууд л өсч байна гэсэн үг.

Avatar

temuujin 2019-02-15 202.9.45.211

Битгий ингэж худлаа шааж байл даа. Багш, эмч, тэтгэвэрийнхнийхээ орлогыг бодоод үз дээ. 600-с дээш гарахгүй биз дээ. Хувийн салбарт ажиллаж байгаа хүмүүс 800 хүргэж авна гэж бол хэцүү дээ. Тэгээд хэдэн хүн 2саяын цалин авдаг болж байж дундаж нь 1,1 болох ёстой вэ? Жаахан баримжаатай шаамаар юм ацнууд.

Avatar

Зочин 2019-02-15 199.49.15.127

Бичиг үсэг сур. ӨРХИЙН ДУНДАЖ ОРЛОГО гэсэн байгаа биз??

Avatar

Зочин 2019-02-15 202.9.45.211

Өөрөө уншиж сур, монголчуудын дундаж орлого гэж байгаа биз дээ.

Avatar

Зочин 2019-02-15 199.49.15.127

"Өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг" ingeed bichtsen bga bizde

Avatar

Зочин 2019-02-15 199.49.15.127

Өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг

Avatar

Зочин 2019-02-15 202.9.45.211

Дотор нь юугаа хуцах нь ямар хамаатай юм бэ? Гарчиг нь "монголчуудын дундаж орлого" гэж байгаа биз дээ. Ямарваа юмны гарчиг үнэн зөв байх ёстой. Гүнзгийрүүлж унших нэг нь уншина биз, шаардлагагүй хүн гарчгийг нь уншаад л "за ийм байгаа юм байна" гээд л өнгөрч болно биз дээ. Гарчиг дээрээ морины тухай бичээд, дотор нь гахайн махан хиамны тухай бичээд байж болж байгаа юм уу? Энэ NEWS-ийн хэдэн эргүү сэтгүүлч ухаантай юмнууд байнга л ингэж байдаг.

2 0
Avatar

Эмгэн 2019-02-15 139.5.217.180

Худлаа тоо л гаргах юм. Тэтгэвэр орлого нэмэгдсэн юм бол яагаад ядуучууд олон байгаа юм бэ??? Байгалийн баялагтай гэх мөртлөө олигтойхон цалин тэтгэвэр нэмэгдэхгүй байгаагийн гол шалтгаан юу вэ? Ард түмнээ өлмөн зэлмүүн байх сонирхол төр засагт л бий. Тэд өөрсдөө ард түмнээсээ тасарсан, амьдралын хэмнэлийг мэдэрдэггүй албан тушаалын төлөө тэмүүлэгсэд. Тэмцэх л хэрэгтэй…

Avatar

ач 2019-02-15 59.153.84.194

Дундаж гэсэн байна эмээ. Дундажлана гэхээр дээд тоо доод тоо хоёрын дундахыг хэлж байгаа юм.

Avatar

зочин 2019-02-15 202.131.245.69

ном сайн сурахгүй дээ эмгэн минь. мэддэг мэргэн цоохор, мэддэггүйд эрээн цоохор гэж энэ дээ. худлаа статистик гэж ер нь байхгүй ш дээ. буруу ашигладаг, ойлгодог хүн л байдгийн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж