Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг

Монголчуудын дундаж орлого 1.1 сая төгрөг

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр сарын мэдээллийг өнөөдөр /2019.2.15/ хүргэлээ.

Эдийн засгийн идэвхтэй 1.3 сая иргэн байна

Ажиллах хүчний судалгааны 2018 оны дөрөвдүгээр улирлын дүнгээр ажиллах хүч буюу 15, түүнээс дээш насны эдийн засгийн идэвхтэй хүн ам 1.3 сая болжээ. Өмнөх оны мөн үеэс эдийн засгийн идэвхгүй хүн ам 5.1 мянга буюу 0.6 хувиар өсөж, ажиллагчид 10.5 мянга буюу 0.8 хувиар, ажилгүй иргэд 11.4 мянга буюу 11.4 хувиар буурсан байна. Түүнчлэн 15 болон түүнээс дээш насныхны 827.8 мянга буюу 38.1 хувь нь эдийн засгийн идэвхгүй хүн ам бөгөөд 36.7 хувь нь эрэгтэй, 63.3 хувь нь эмэгтэйчүүд аж.

10.3 мянган иргэн ажилтай ч өөр ажил хайж байна

Улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 2018 оны дөрөвдүгээр улиралд 6.6 хувь болж, өмнөх оны мөн үеэс 0.7 пунктээр, өмнөх улирлаас 0.3 пунктээр буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны нэгдүгээр сарын эцэст 34.7 мянга, үүнээс 24.4 мянга  буюу 70.4 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.3 мянга буюу 29.6 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 хүнээр буюу 0.7 хувиар нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буюу 2.2 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянга буюу 52.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 160 хүнээр буюу 0.7 хувиар нэмэгдэж, өмнөх сараас 560 хүнээр буюу 2.2 хувиар буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 мянгыг буюу 52.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2018 оны дөрөвдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 161 мянган төгрөг буюу 16.9 хувиар өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 97.8 мянган төгрөгөөр, бусад орлого 24.7 мянган төгрөгөөр нөлөөлжээ.

Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзвэл, 2018 оны дөрөвдүгээр улиралд 300 мянган төгрөгөөс доош орлоготой өрх 74.8 мянга байгаа бөгөөд нийт өрхийн 8.3 хувийг, 300-500 мянган төгрөгийн орлоготой өрх 114 мянга буюу 12.7 хувийг, 500-900 мянган төгрөгийн орлоготой өрх 252.4 мянга байгаа бөгөөд 28 хувийг эзэлж байна. Харин 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрх 81.1 мянга байгаа бөгөөд нийт өрхийн есөн хувийг эзэлж байна.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 29.7 тэрбумаар өсчээ

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны нэгдүгээр сард 192.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 50.3 тэрбум төгрөг буюу 35.5 хувиар өсчээ.

Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 2019 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 50.3 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 35.4 тэрбум төгрөгөөр буюу 33 хувиар, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 8.7 тэрбум төгрөг буюу 64.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 178.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр буюу 20 хувиар өсжээ. Нийгмийн даатгалын сангийн зарлага 2018 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 29.7 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 19 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 6.7 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Мөн энэ оны нэгдүгээр сард 18 хүртэлх насны 911.5 мянган хүүхдэд 18.2 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон олгожээ.

  Энэ оны эхний сард 6001 хүүхэд мэндэлжээ

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 5956 эх амаржиж, 6001 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 277-гоор буюу 4.4 хувиар, амьд төрсөн хүүхэд 270-аар буюу 4.3 хувиар буурсан байна.

Гэмт хэрэг 4.8 хувиар буурчээ

Улсын хэмжээнд 2019 оны нэгдүгээр сард 3.8 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 192-оор –уюу 4.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2019 оны нэгдүгээр сард 19 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 5.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс учирсан хохирол 127.3 тэрбум төгрөг буюу 87 хувиар буурч, харин нөхөн төлүүлсэн хохирол 5.3 тэрбум төгрөг буюу 10.2 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас хохирсон иргэд 2019 оны нэгдүгээр сард 3.4 мянга болж, 201 нь 18 хүртэлх насны хүүхэд, 1.5 мянга нь буюу 44.9 хувь нь эмэгтэйчүүд байна.

Гадаад худалдаа 1.1 тэрбум ам.доллар

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 1.1 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 607.3 сая америк доллар, импорт 504.0 сая америк долларт хүрлээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 326.3 сая америк доллар, үүнээс экспорт 183.4 сая америк доллараар, импорт 142.8 сая америк доллараар тус тус өссөн байна.

ДНБ 18.1 их наяд төгрөг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 18.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.2 их наяд төгрөгөөр буюу 6.9 хувиар өссөн байна.

Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 383.4 тэрбум төгрөг, аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 357.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж