Таван настай альбино хүү брэндийн нүүр царай болжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Таван настай альбино хүү брэндийн нүүр царай болжээ

Таван настай альбино хүү брэндийн нүүр царай болжээ

Их Британид таван настай генийн гажигтай /альбино/ хүү ээжийнхээ фэйсбүүк хуудаст нийтлэгдсэн зургийнхаа ачаар брэнд хувцасны хүүхдийн коллекцийн нүүр царай болсон байна.

Английн Уэст Мидлендс мужийн Уилленхолл хотод амьдардаг Элия Энверем хүү өөрийн өвөрмөц төрхөөр интернэтэд алдаршжээ. Хүү буржгар үстэй, цагаан арьстай аж. Тэрбээр багаасаа хүмүүс өөрийг нь хараад яагаад хуруугаараа зааж яриад байдгийн учрыг олдоггүй байжээ. Хүү ах, эгч хоёроосоо тэс өөр аж.

Сонинд мэдээлснээр, хүүгийн ээж Люси Дауэс 2017 онд Энверемийн зургийг санамсаргүйгээр фэйсбүүк хуудастаа байршуулсан нь хувь заяаг нь өөрчилсөн байна.

Нийгмийн сүлжээний хэрэглэгчид зургийн дор сэтгэгдлээ илэрхийлэхдээ хүүг загвар өмсөгч болох ёстой хэмээн бичицгээжээ. Энверемийн зургийн дор нэгэн эмэгтэй "Би таны бяцхан хүүг загвар өмсөгч болж чадна гэж бодож байна" хэмээн бичжээ. Тэрбээр хүүгийн ээжид загвар өмсөгчдийн групп хуудсуудад нэгдэхийг санал болгосон байна.

Британи эмэгтэй түүний зөвлөсний дагуу загварын группүүд рүү гишүүний хүсэлт илгээж, агентлагуудтай холбоо тогтоон, зөвлөгөө авчээ. Энверем хүү ийн загварын жижиг төслүүдэд оролцож, Ирландын “Primark” брэндийн хүүхдийн цуглуулгын нүүр царай болсон байна. Түүний ээжийн хэлснээр, хүү загвар өмсөх дуртай байгаа бөгөөд түүгээрээ дамжуулж хүмүүст ухаарал хайрлахыг хүсэж яваа аж. Тухайлбал, тэрээр “Амьтдыг гомдоож болохгүй”, мөн хүмүүс ялангуяа муу хүмүүсийг ч хайрлаж, тэднийг мөн хайрлахад сургах хэрэгтэй гэсэн санааг хэлэхийг хүсдэг байна.

Дауэс бүсгүй хүүд инстаграм хуудас нээн өгснөөр дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс холбогдсоны дотор альбиночууд ч байгаа аж. Хүү загвар өмсөгч болсноосоо хойш өөртөө их итгэлтэй болжээ. Мөн хүмүүсээс нуугдахгүй, тэдэнтэй харьцахаас зайлсхийхээ больсон байна. Ээжийнх нь хувьд загварын бизнес хүүгийнх нь хичээл сургуульд сөргөөр нөлөөлөх вий хэмээн санаа зовж байгаа аж.

Эх сурвалж: Metro

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж