"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд | News.MN

"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд

"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд

Зайсан дахь KFC сүлжээний  хоолноос хордсон  20 иргэн  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ сарын 8-ны өдрөөс хойш тус салбарт үйлчлүүлсэн 78 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханджээ. Эдгээрээс 20 хүнд эмнэлзүйн хурц шинж илэрч, эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлэгсдийн 10 нь хүүхэд аж. Өвчтөнүүдийн биеийн байдал ямархуу байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Хоолны хордлого авсан иргэдийн биеийн байдал сайжирч байгаа. Иргэд тус сүлжээ ресторанаас хоолны хордлого авсан байж болзошгүй гэж үзвэл манай төвд хандаарай гэсэн мэдээллийн дагуу 78 иргэн шинжилгээ өгсөн. Тиймээс биш 78 хүн хордоогүй” гэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын зарим эх сурвалжийн мэдээллээр Зайсан дахь KFC-ийн салбараас 52 дээж ирсэн байна. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрчээ. Энэ бодис нь хүний бие организмд шингэж нитрозоамин үүсдэг. Нитрозоамин нь хорт хавдар үүсгэх, мутаген, тератоген шинж чанартай ба үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэвлэлийн ажилтнаас нь тодруулахад “KFC сүлжээ хоолны газартай холбоотой гомдол, мэдээлэл энэ сарын 12-нд ирсэн. Гомдлын дагуу бид шалгалт явуулж, дээж авсан байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан дүгнэлт гараагүй тул дээрх мэдээллийг манай байгууллагаас  мэдээлээгүй, одоогоор ямар нэгэн дүгнэлт хэлэх боломжгүй. Шинжилгээний хариу өнөө орой гарна” гэх тайлбар өглөө.

Өнөөдрийн байдлаар хордлого гарсан Зайсан дахь KFC  хаалттай байна гэх мэдээлэл байна.  Тус салбарт үйлчлүүлж, хордлого авсан хүмүүсийн ихэнх нь “Найзууд” багц идсэн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-02-15 66.181.176.91

5 Богд хортой бүтээгдэхүүн импортлож, Монголчуудаа хордуулах ажлыг шуурхайлан хийж байгаа юм бишүү. Манайх шиг авсан шинжилгээний хариу нь 7-10 хонож эцэслэн гардаг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторитой орон Дэлхийд байдаг болов уу. Хүмүүс хичнээн арваараа хордоод үхэх сэхэх дээрээ тулаад байхад авилгын мөнгөө орж ирэхийг хүлээгээд хариуг нь гаргахгүй хэвтээд байдаг юм бишүү гэж амьтан шуугиж байна цаана чинь. KFC-д орвол хорт хавдартай болж, үр удам нь мөхөх аюултай юм байна

Avatar

иргэн 2019-02-15 202.179.24.123

Харь Орны эд юмс хоол унданд хэт их хошуурч Бие биеэндээ Баян чинээлэг харагдах гэдэг үзэл ч гэх юмуу эсвэл Моод ч гэх юмуу дэлгэрээд байгаа шүү дээ Багаасаа идэж ууж торниогүй Ходоодондоо зохих зохихгүй ч мэдэхгүй Хогийн сав шиг л Ходоодон доо аль тааралдснаа юм үзээгүй юм шиг чихээд байхаар яаж ч олигтой байх

Avatar

Зочин 2019-02-15 197.235.211.89

Yag unen,

Avatar

Зочин 2019-02-15 64.119.22.232

гормоноор таргалуулсан тахианы мах хүүхдэдээ идүүлээд байвал г*** хүүтэй л болдог гэж байна шүү

Avatar

баатарсайхан 2019-02-15 70.77.23.0

Манайхан харь орны буруу хоол идэхгуй, сайхан хаан бууз, зочин бууз аа идэж байгаач, тэд маань 20 гаруй жил болохдоо 1 хун хордуулаагуй шуу?

Avatar

Haan buuz 2019-02-15 66.181.188.80

haan buuznaas hordoj bsaan bitgii hudlaa yari. Neg dor olon hun hordson uchraas l KFC buruutai bhguyu.

Avatar

1111111 2019-02-15 203.91.119.163

Иргэд ээ, би KFC, Burger king-д хорсон хүмүүсийн нэг байна. Дээрхи газруудтай шүүхдэх санаатай байгаа, ижил төрлийн хохиролтой иргэд нэхэмжлэлээ нэгтгэхийг уриалж байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эцэг, эхчүүд нэгдээд8 өмгөөлөгч авч Монголын салбар компаниудыг, цаашлаад толгой компанитай нь шүүхдэж нөхөн төлбөр, хохиролоо гаргуулан авах хэрэгтэй… Тэгж байж эд нар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, түүхий эдийн тээвэрт анхаарал хандуулдаг болох бх

Avatar

Зочин 2019-02-15 43.228.131.77

дэлхий нийт энэ хог хоолноос таатгалзаж байхад гадна өнгө сурталчтлгаанд нь хууртаж үүнийг идэх хэрээггүй ээ маш их удсан jank food ангилалд ордог энэ хоол гэх зүйлыг харууд л иддэг үүнэс холбайх хээрэгтэй асар их удсан хүнсийг хөлдөөж хэргэлдэг Орорс улс хориглож байгаа ба зөвхөн өөрийн улсын материалаас бүрдсэн бүтээгдэхүүнээр үйлчилхыг шахаж шаардаж санасандаа хүрсэн хэнэ энэ сүлжэээнээс хохирлоо төлүүлэх хэрэгтэй ,,,

Avatar

Зочин 2019-02-15 66.181.188.80

hagas hugas medeelleer bitgii handaachee delhii niiteer tatgalzaad ehelsen targalalt buurnadaa. KFC hariutslagiig ni huleelge. Bitgii hudlaa eruul hool ntr yariad h*****d bai

Avatar

иргэн 2019-02-15 202.179.24.123

Төлөх үү тэгээд цаадуул чинь Болох болохгүй аль тааралдсан зүйлээ Гахай шиг Ходоодруугаа чихээд ямар Хогийн сав биш дээ Хордлого авнаа гэдэг чинь тэр хэмжээгээр наад Ходоод чинь Гэмтэж байгаа шүү дээ Идэж уусан ч юм үзсэн юм шиг жаахан Бодолтой идэж уумаар юм дөө Гадны юм болгон Сайн байдаггүй Эх орны Бүтээгдэхүүн дандаа Муу байдаггүй

Avatar

Раао 2019-02-15 66.181.181.86

Баатарсайханы шуналд хязгаар үгүй болоогүй монголчуудыг хамгийн их шулж байгаа дээрэлхэж байгаа нийгмийн ухамсар үндэсний ухамсар гэх юм түйч байхгүй

Avatar

Зочин 2019-02-15 66.181.191.79

KFC buh salbar ni nitrittei tahia zardag

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж