"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд

"KFC"-ийн хоолноос хордсон иргэдийн 10 нь хүүхэд

Зайсан дахь KFC сүлжээний  хоолноос хордсон  20 иргэн  эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Энэ сарын 8-ны өдрөөс хойш тус салбарт үйлчлүүлсэн 78 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвд ханджээ. Эдгээрээс 20 хүнд эмнэлзүйн хурц шинж илэрч, эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлэгсдийн 10 нь хүүхэд аж. Өвчтөнүүдийн биеийн байдал ямархуу байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Хоолны хордлого авсан иргэдийн биеийн байдал сайжирч байгаа. Иргэд тус сүлжээ ресторанаас хоолны хордлого авсан байж болзошгүй гэж үзвэл манай төвд хандаарай гэсэн мэдээллийн дагуу 78 иргэн шинжилгээ өгсөн. Тиймээс биш 78 хүн хордоогүй” гэлээ.

Мэргэжлийн хяналтын газрын зарим эх сурвалжийн мэдээллээр Зайсан дахь KFC-ийн салбараас 52 дээж ирсэн байна. Эхний шинжилсэн дээжнээс нь халуунд тэсвэртэй бактери, хадгалалтын хугацаа уртасгадаг, бохирдуулагч бодис буюу нитрит илэрчээ. Энэ бодис нь хүний бие организмд шингэж нитрозоамин үүсдэг. Нитрозоамин нь хорт хавдар үүсгэх, мутаген, тератоген шинж чанартай ба үр хөврөлд хортой нөлөө үзүүлдэг болох нь судалгаагаар тогтоогджээ. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын хэвлэлийн ажилтнаас нь тодруулахад “KFC сүлжээ хоолны газартай холбоотой гомдол, мэдээлэл энэ сарын 12-нд ирсэн. Гомдлын дагуу бид шалгалт явуулж, дээж авсан байгаа. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна. Урьдчилсан дүгнэлт гараагүй тул дээрх мэдээллийг манай байгууллагаас  мэдээлээгүй, одоогоор ямар нэгэн дүгнэлт хэлэх боломжгүй. Шинжилгээний хариу өнөө орой гарна” гэх тайлбар өглөө.

Өнөөдрийн байдлаар хордлого гарсан Зайсан дахь KFC  хаалттай байна гэх мэдээлэл байна.  Тус салбарт үйлчлүүлж, хордлого авсан хүмүүсийн ихэнх нь “Найзууд” багц идсэн байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж