Эвдэрсэн зарим газарт сэргээн засварлалт огт хийгдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Эвдэрсэн зарим газарт сэргээн засварлалт огт хийгдэхгүй байна

Эвдэрсэн зарим газарт сэргээн засварлалт огт хийгдэхгүй байна

Нийслэлд 2019 оны  нэгдүгээр сарын байдлаар ногоон байгууламж, явган зорчигчдын хөдөлгөөн тусгаарласан хайс мөргөсөн 26, гэрлийн шон мөргөсөн 71 бусад хэлбэрээр 17 нийт 114 замын хөдөлгөөн зохицуулах техник, хэрэгслийг мөргөж гэмтээн нийт  118 сая 484 мянга 207 төгрөгийн хохиролтой зам тээврийн осол бүртгэгджээ.

Үүнээс Тээврийн цагдаагийн алба 102 байршилд нийт учирсан хохирлын 89,7% буюу зохих байгууллагын үнэлгээгээр тогтоосон 106,366,806 төгрөгийн хохирлыг засвар арчлалт хариуцсан төрийн болон хувийн өмчийн найман  аж ахуйн нэгжийн дансанд тушаалгаж хохирлыг бүрэн барагдуулсан байна.

Гэвч зарим байгууллагууд  байх ёстой хайс хашилтыг  огт сэргээн засварлахгүй үйлдлүүд гарчээ. Тухайлбал, 2019 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Энхтайваны өргөн чөлөө Улсын нэгдсэн  гуравдугаар эмнэлгийн урд замд зорчих хэсгийн хойд талд зүүнээс баруун явах хэсгийн хайс хашилтыг  Субару маркийн автомашин мөргөж эвдсэн осол бүртгэгдсэн байна.

Тээврийн цагдаагийн албанаас осол гаргасан буруутай жолоочийг олж тогтоон “Ачит билгүүн ХХК”-ны үнэлгээгээр 425 мянган  төгрөгийн хохирол тогтоолгон нэгдүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар зам засвар, арчлалт ОНӨААТҮГ-ын тоот дансанд хохирлыг бүрэн төлүүлж барагдуулсан ч одоог хүртэл хашилтыг засварлаагүй гэнэ. 

Уг нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дах хэсэгт зааснаар Зам ашиглалт, хот тохижилтын асуудал эрхэлсэн байгууллага нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авах үүрэгтэй хэмээн заажээ.  Хэрэв уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд  зам тээврийн осол, зөрчил гарсан бол холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаар учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байдаг юм байна.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж