Энхболдын Хуланг ажлаас нь чөлөөлсөн үү?

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Энхболдын Хуланг ажлаас нь чөлөөлсөн үү?

Энхболдын Хуланг ажлаас нь чөлөөлсөн үү?

УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хуланг Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвийн дэд даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэлээр гарсан билээ. Мөн түүнийг намын үүрийн даргын ажлаас нь чөлөөлж байгаа бөгөөд улс төрийн хүрээнд “шахалт” үзүүлж байгаа гэх мэдээлэл гараад байгаа юм.

Энэ талаар нийслэлийн МАН-ын дэд дарга, УИХ-ын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын дарга  Х.Нямбаатараас тодруулахад “Э.Хуланг ажлаас нь чөлөөлөх, шахалт үзүүлсэн зүйл байхгүй. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл байна” гэсэн тайлбарыг өглөө. Мөн Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзийгөөс тодруулахад “Одоогоор Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд дарга Э.Хуланг үүрэгт ажлаас нь чөлөөлөөгүй, ийм шийдвэр гараагүй” гэсэн юм.

Энэ талаар Э.Хулантай холбогдоход ямар нэг тайлбар өгөхөөс татгалзсан юм.

Тэрбээр, 2016 оны сум, дүүргийн сонгуульд өрсөлдөж,  Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо буюу 6-р тойрогт нэр дэвшиж, тус дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч болсон юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн үүрийн даргаар ажилладаг юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж