Далласын иргэн Эрик МакГиннисийг 3D хэвлэгчээр буу хэвлэсэн хэрэгт буруутган шалгаж, гэм буруутайг нь тогтоон найман жилийн хорих ял оноосон байна. Тэрбээр 2015 онд өөрийн найз охиндоо халдсан бөгөөд хоёр жилийн турш галт зэвсэг эзэмшихийг нь хоригложээ.
МакГиннис 2016 онд буу худалдан авахыг оролдсон ч шалгалтаар галт зэвсэг хэрэглэхийг хориглосон нь илэрсэн байна. Иймд Эрик МакГиннис бууны эд ангиудыг хэвлэх 3D хэвлэгч худалдан авчээ. Түүнийг 2017 онд мод руу буудахыг нь цагдаа олж мэдэн баривчилсан байна.
АНУ-ын Прокурорын албанаас лхагва гаригт мэдээлснээр, эдүгээ 43 настай МакГиннис хоёр жилийн хугацаагаар галт зэвсэг хэрэглэхийг хориглосон хугацаа нь дуусахаас сар орчмын өмнө Техас мужийн Далласын ойролцоогоос хэвлэсэн AR-15 винтов буутай явж байхад нь баривчилжээ.
Цагдаа нар түүнийг бууж өгөхийг шаардах үед тэрээр өөрийгөө ТТГ-ын гишүүн байсан хэмээн тайлбарлахыг оролдсон байна. Албаныхан МакГиннесийг “2001 оны есдүгээр сарын 11-ний АНУ-ын террористуудын жагсаалт”-д байгаа эсэхийг шалгаж үзжээ. Холбооны шүүхээс МакГиннест бүртгэлгүй буу хадгалж, гэмт хэрэг үйлдсэн, мөн өнгөрсөн зургадугаар сард хууль бусаар сум хадгалсан хэрэгт буруутай болохыг тогтоосон байна.
Түүний 3D-гээр хэвлэсэн галт зэвсэг нь бүртгэлийн дугааргүй, худалдан борлуулах боломжгүй, хууль бус аж. Мөн МакГиннис галт зэвсэг эзэмшихгүй байх шүүгчийн захирамжийг зөрчжээ.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ