АНУ-д онц байдал зарлана

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

АНУ-д онц байдал зарлана

АНУ-д онц байдал зарлана

АНУ-Мексикийн хил дээр хана бариулах мөнгийг Конгрессын зөвшөөрөлгүйгээр гаргуулахын тулд Ерөнхийлөгч Дональд Трамп онц байдал зарлахаар төлөвлөж байгаа тухай Цагаан ордноос мэдээлжээ.

АНУ-ын өмнөд хил дээр хана барих мөнгийг төсөвт суулгах тухай яриа хэлэлцээ Конгрессын хоёр танхимд зогсонги байдалд ороод байсан нь тус улсын Засгийн газрын үйл ажиллагааг зогсооход хүргэсэн билээ. Харин Даваа гаригт /2019.02.11/ Конгресс дахь Бүгд Найрамдах нам болон Ардчилсан намын гишүүд хана барих санхүүжилтийн асуудлаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн. Түүнчлэн өчигдөр /2019.02.14/  Холбооны Засгийн газрыг энэ оны есдүгээр сар хүртэл санхүүжүүлэх тухай хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Сенат баталсан бөгөөд үүнд өмнөд хилийн аюулгүй байдлыг хангахад холбооны төсвөөс 1.4 тэрбум ам.долларыг гаргана гэж тусгасан байна.

Гэвч энэ мөнгө нь өмнөд хил дээр найдвартай, бат бөх хана барихад хангалтгүй төсөв тул Д.Трамп сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлсэн. Тиймээс Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр /2019.02.14/ өмнөд хил дээр үүсээд байгаа хүний эрхийн хямрал болон үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй аюулыг үгүй хийхийн тулд улс орон даяар онц байдал зарлах тухай асуудал яригдаж байгаа тухай олон нийтэд мэдээлжээ.

Конгресс дахь Ардчилсан намын гишүүд онц байдал зарлах явдлыг Д.Трамп Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ урвуулан ашиглаж байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн Ардчилсан нам олонх болсон Конгрессын Төлөөлөгчийн танхимын дарга Нанси Пелоси онц байдал зарлахаас сэргийлэх арга хэмжээг хуулийн дагуу авна гэв.

Өмнөд хилээр орж ирэх хууль бус цагаачид, тэднээс үүдэлтэй хар тамхины хэрэг болон гэмт хэргийн гаралтыг багасгахын тул хилийн хана босгох нь Дональд Трампын сонгуулийн гол амлалтуудын нэг бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэрбээр чадах бүхнээ хийж байгаа юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж