Монгол компани анх удаа олон улсын томоохон хөрөнгийн биржийн шаардлага, болзлыг ханган үйл ажиллагааны хувьд болон бүтээгдэхүүний чанар зэрэг олон улсын төвшинд тавигддаг шалгуурт тэнцэн, гишүүн болсон сайн мэдээ байна. Тодруулбал, Монголын үндэсний хөрөнгө оруулалттай “Ачит-Ихт” компани Лондонгийн металл биржийн гишүүн болсныг www.lme.com цахим хуудаст мэдээлжээ.
Лондонгийн металл биржийн дээрх цахим хуудаст Монголын “Ачит-Ихт” компанийг өнгөрсөн сарын 23-ны өдрийн 19/024 тоот мэдэгдлийн дагуу тус биржийн гишүүнээр албан ёсоор баталгаажуулсныг энэ сарын 6-ны өдөр мэдээлжээ.
“Ачит-Ихт” компани нь “Эрдэнэт” үйлдвэрийн технологид тохирохгүй, бага агуулгатай, балансын бус хүдрийн овоолгыг орчин үеийн нарийн технологи ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг үндэсний компани. Өнгөрсөн жил “Эрдэнэт” үйлдвэрийн болон өөрийн үйлдвэрийн ажилчдад зориулан давуу эрхийн хувьцаа гаргаж өнгөрсөн оны төгсгөлд анхны ногдол ашгаа хуваарилж байсан билээ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ