Алга болсон сэтгэцийн эмгэгтэй бүсгүйг олжээ

Хуучирсан мэдээ: 2019.02.15-нд нийтлэгдсэн

Алга болсон сэтгэцийн эмгэгтэй бүсгүйг олжээ

Ховд аймагт зургаан настай хүү, Өмнөговь  аймагт сэтгэцийн эмгэгтэй 24 настай эмэгтэй уржигдар /2019.02.13/  алга болсон юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар зургаан настай хүү  16.55 цагийн үед Ховд голд осолджээ. Тус аймгийн Онцгой байдлын газарт ослын тухай дуудлага 17.00  цагт ирсэн бөгөөд аврах ангийн есөн алба хаагч хэргийн газарт очсон байна.

Тэд 100 метрийн зайд гурван удаагийн шумбалт хийсэн ч үр дүнд хүрээгүй учир 19.45 цагт эрлийг түр зогсоон өчигдөр /2019.02.14/  08.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж Ховд голын мөсөнд 96 цооног гаргаж  шумбалт  хийжээ. 

Үр дүнд хүрээгүй учир өнөөдөр /2019.02.15/ 09.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна. Онцгой  байдлын газрын алба хаагчдаас гадна орон нутгийн 50 иргэн Ховд голын эрэг дагуу цогцсыг хайж байгаа аж. Хүүгийн гэр бүл Ховд аймгийн Баянхошуу багт оршин суудаг юм байна.

Харин Өмнөговь  аймгийн Цогтцэций суманд алга болсон эмэгтэйн хувьд 22.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болсон байна.

Түүний ар гэр Цогтцэций сумын Өгөөмөр багийн зургадугаар гудамжинд оршин суудаг бөгөөд алга болсон гэх  эмэгтэйг өчигдөр Онцгой байдлын газрын алба хаагчид  08.45 цагт тавдугаар гудамжнаас эсэн мэнд олжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж